Ж.Даваалхам:ДОХ-той 19 эхээс 31 хүүхэд төрсөн бүгд халдваргүй эрүүл

Moderator
2022/12/02

Өчигдөр ХДХВ буюу ДОХ-ын эсрэг олон улсын өдөр болж өнгөрлөө. Манай улсад халдвартай 340 гаруй иргэн бүртгэгдснээс 200 гаруй нь ХӨСҮТ-ийн хяналтад байна.  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхам "ХДХВ/ДОХ Монгол Улсад бүртгэгдээд 30 жил болсон байна. Энэ хугацаанд ХӨСҮТ-д ХДХВ/ДОХ-той 19 эх хянагдаж, 31 хүүхэд төрсөн. Бүх хүүхэд ХДХВ/ДОХ-ын халдвар аваагүй нь шинжилгээгээр батлагдсан. Монгол Улс ХДХВ/ДОХ-ын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээр “үйл ажиллагаа нь сайн явагдаж байгаа” гэж үнэлэгддэг. Энэ үнэлгээг эхээс урагт дамжих халдвар, эмнэлгийн орчинд цус, цусан бүтээгдэхүүнээр дамжиж халдвар авсан уу гэдэг нь маш том үзүүлэлт болж өгдөг. Энэ 30 жилийн хугацаанд Монгол улсад цус, цусан бүтээгдэхүүнээс болон эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой ХДХВ/ДОХ халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байна" гэв. 


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 67.165.220.164
    2022/12/04

    Eruul eejees eruul huuhed torno

    Хариулах
  • 202.126.89.99
    2022/12/03

    сэтгуулчээ хамгийн гол нь халдвартай евчтен эмчийн хяналтанд цаг тухайд нь орсноор хуухэд халдваргуй терсен гэдгийг уг нь онцолж бичмээр бн. эмчийн хяналтанд ороогуй эх халдвартайгаа мэдээгуйгээс хуухэд терехдее халдвар авч болно.

    Хариулах
  • 66.181.161.102
    2022/12/02

    Halwartai bj yaj jiremseleed bn

    Хариулах
    • 122.201.31.225
      2022/12/03

      tegeheer taraaj bna gesen ug ch yum shig