2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсныг унтраахаар ажиллаж байна

Moderator
2 цаг 58 минутын өмнө

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарлаа гэсэн дуудлага 09:21 цагт Онцгой байдлын газарт ирсэн.

Алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ асуудлаар Дархан-уул аймгийн засаг даргаас тодруулахад: "Бид галыг унтраахаар бүхий л арга хэмжээг авч байна. 2000 тонны багтаамжтай сав учир унтрааж дийлэхгүй бололтой, шатаж дуусахыг нь хүлээхээс өөр аргагүй байна. Сэлэнгэ аймгийн ОБЕГ-тай хамтран ажиллаж байгаа. Зүүнхараагаас зориулалтын галт тэрэг хоёр цагийн дараа ирнэ. Галыг унтрааж дийлэхгүй байгаа учир зэргэлдээ маш олон сав байгааг чөлөөлж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн ойр хавийнх нь айлуудыг нүүлгэн шилжүүлж байна.

Ээлж солилцох үеэр гурван хүн байсан. Хоёр хүн нь олдоогүй, нэг нь эмнэлэгт хүргэгдэх үедээ нас барсан байна. Албан мэдээллийг тодорхой болсны дараа өгнө" гэв.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.68.183
    2022/12/02

    МАН-ын генсекийг улираана гэ байхгүй шүү.

    Хариулах
  • 202.9.40.30
    2022/12/01

    удахгүй уб_д яг ийм зүйл болно байрны ёроол айлуудтайгаа зэрэгцээд колонктой улс дэлхийд хаа ч бдгүй

    Хариулах
    • 202.126.89.147
      2022/12/01

      aimaar shv

  • 202.179.25.155
    2022/12/01

    Ee yanam be

    Хариулах
  • 139.5.218.136
    55 минутын өмнө

    manai mongol ulsad l shatahuun tvgeeh stants nuutsiin aguulah saw ni hot suuringiin tuv dotroo bairlasan baidag bolohoos olon ulsin jishigt shatahuun tvgeeh tsegvvd ni hot suurin gazriinhaa zahad baidag baigaa shvv. eniig tsaashdaa anhaarah heregtei baih. yg iim nuhtsul baidal vvsehed suurin gazrin tuwd baigaa stantsuud iim baidald orohod irgedin ami nas notstoi ayuld uchirna gedgiig sanaj anhaarah heregtei...

    Хариулах
  • 103.229.120.15
    1 цагийн өмнө

    Яанаа бурхан минь

    Хариулах
  • 202.126.90.52
    1 цагийн өмнө

    Ямар харамсалтай юм бэ дахин хүний амь бүү эрсдээсэй

    Хариулах