Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр

Moderator
22 цаг 45 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэв. Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар 31 асуудал хэлэлцсэн гээд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хийсэн хяналт шалгалтын үр дүнг танилцуулав.

"Монгол Улсын Засгийн газар хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа хувийн хэвшлүүдэд бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэх зорилго тавьж байгаа. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшилд төр дарамт шахалт үзүүлэх ёсгүй. Харин улс төрийн болон хууль хяналтын байгууллагын нөлөөллөөр өөртөө давуу байдал олж авсан тохиолдол хэд хэд гарсан. Үүний нэг жишээ бол Дарханы төмөрлөгийн үйлдвэр.

Хяналт шалгалтын нэгдсэн дүнгээр нийтдээ 2014-2021 онд концессын эрхийг хэрэгжүүлсэн этгээдүүд /QSC компани/ 2 их наяд 620 тэрбум төгрөгийн зөрчил үүсгэсэн гэх дүгнэлт гарсан. Эдгээр зөрчлийн ихэнхийг АТГ шалгаж байна. Мөн Засгийн газрын зүгээс үлдэгдэл хохирол дээр нэмэлтээр гомдол гаргах процесс явагдаж байна” гэлээ.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.100.4
    17 цагийн өмнө

    Амарбаясгаланд итгэж байгаа шүү. Шударга үнэнийг олоорой амжилт

    Хариулах
  • 183.177.100.4
    17 цагийн өмнө

    Сайн байна илүү нягталж шалгаарай

    Хариулах
  • 66.181.185.212
    21 цагийн өмнө

    Нөгөө САХАЛын баг тос өөхийг ИДЧИХЭЭД нохойд хаясан ясыг төр авсан нэртэй болсон .ХУЛГАЙЧ луйвардаад юмаа авч ЯЛ зэсийг өгөхсөн .Элбэгдоржийн мафийг яаж ч чаддаггүй юм байнаа.

    Хариулах
  • 103.26.195.190
    21 цагийн өмнө

    Нүүрсний хэргийг мартуулж өөр тийш анхаарал сарниулах гээ юу

    Хариулах