Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль” чих тавин сонсох чухал сэдэв болов. Уг хууль нь архины хэрэглээг бууруулахад чиглэгдэж буйгаараа онцлог сонсогдож байв.
Манай улсад архины хэрэглээ жил ирэх бүр нэмэгдэж байгаа нь анхаарах асуудал болдог. Тухайлбал 2020 оны байдлаар 21-ээс дээш насны нэг иргэнд жилд 54 литр архи, согтууруулах ундаа ногдож байгаагаас 12 литр нь хатуулаг өндөртэй архи, 42 литр нь шар айраг болон бусад согтууруулах ундаа байв. Энэ нь ДЭМБ-аас тогтоосон аюулгүй хэрэглээний хэмжээнээс хэт өндөр үзүүлэлт юм.
Мөн манай улсад архидалтаас үүдэлтэй нас баралт дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байдаг.
Угтаа архидалт, архины хэрэглээг багасгахгүйгээр ядуурал, гэмт хэргийн тоо буурах боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл амьжиргааны доод түвшин, архидалт хоёр харилцан хамааралтай байдаг гэсэн үг. Манай улсад ядуурлын шалтгаантай архидалт байгааг мэргэжилтнүүд онцолдог. Гэтэл төр засаг маань ард иргэдээ ядуурлаас гаргах арга хэмжээ хэрэгжүүлж байсан ч архидалтыг багасгах, архины хэрэглээг танах бодлогоо орхигдуулчихсан.
Дэлхийн ихэнх улс орнуудад ядуурлыг бууруулах, архидалтыг багасгах бодлогыг хамт хэрэгжүүлдэг түгээмэл туршлага бий.
Харин ирэх оноос хэрэгжих дээр дурдсан хуульд:
Бусдыг архиар шахаж, гэм хор учруулсан бол архиар шахсан этгээд хариуцлага хүлээнэ
Согтууруулах ундаа худалдах насыг 21 нас болгож нэмэгдүүлсэн
Үйлчилгээний байгууллагын ажилтан “Согтууруулах ундааны хариуцлагатай ажилтан” сургалтад заавал суух ёстой болсон
2026 оны нэгдүгээр сараас эхлэн 18 градусаас дээш хатуулагтай архины савлагааны хэмжээ 0,33 литрээс хэтрүүлэхгүй байхаар заасан
Архи согтууруулах ундааг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн үед гэмт хэрэгт тооцно. Ингэхдээ торгууль шийтгэл оногдуулах, жолооны эрх хасах зэрэг арга хэмжээ авна гэх зэрэг хэрэглээг хязгаарласан чухал заалтууд тусгагдсаныг онцолж болохоор байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна