Монгол Улсын арслан Б.Орхонбаяр энэ жил сэлэнгэчүүддээ гэнэтийн бэлэг барьсаар байгаа аж. Тэр энэ удаа төрөлх сум Цагаан нуурынхаа эмнэлэгт 23 сая төгрөгийн үнэ бүхий шүдний эмчилгээний иж бүрэн аппарат бэлэглэжээ. Орон нутагт шүдний эмнэлгийн хүрэлцээ муу, бага насны хүүхэд болон ахмадуудын дунд амны хөндийн өвчлөл өндөр байдаг. Тиймээс Б.Орхонбаяр арслан дээрх тоног төхөөрөмжийг хандивласан байна. Эмнэлгийн удирдлагуудын зүгээс шүд, амны хөндийн эмчилгээ хийх болон урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг аппарат хэмээн талархаж буйгаа илэрхийлжээ.
Сэлэнгэчүүд өнгөрөгч наймдугаар сард Монгол Улсын түүхт ойн улсын их баяр наадамд ес давж, Монгол Улсын арслан цол хүртсэн Б.Орхонбаяртаа хүндэтгэл үзүүлж, цолны мялаалга наадмыг нь зохион байгуулж байсан. Харин энэ удаа тэр төрөлх сумын иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өөрийн сэтгэлийн хандиваа өргөж байгаа ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.126.89.144
Сайхан ч залуу сайн ч залуу байна даа
Хариулах