БНХАУ нүүрсний эрчим хүчний станцуудаа нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь тус улс цаашид нүүрсний хамгийн том хэрэглэгч орон байх статусыг бататгаж байна.
Хятад улс 2060 он гэхэд нүүрсний хэрэглээгээ тэглэхийг зорьж буй ч 197 гвт-ын хүчин чадалтай чулуужсан түлшний станцууд барих болжээ. Энэ нь дэлхийн нүүрсний хэрэглээний 54 хувийг эзлэх төлөвтэй байна.
Мэдээж нүүрс экспортлогч манай улсын хувьд түнш улс нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлэх нь таатай мэдээ. Өөрөөр хэлбэл бид ирэх онд хангалттай хэмжээгээр нүүрсээ экспортолж чадвал үүсээд буй эдийн засгийн хямралаа хэсэг хугацаанд ч болов сааруулах боломж бүрдэнэ.
Гэхдээ үүнд баярлах эртдэнэ. Учир нь дэлхий нийт нүүрсний хэрэглээг халах зорилттой байгаа энэ үед Хятадын шийдвэр удаан үргэлжилнэ гэх баталгаагүй. Тухайлбал энэ сард болсон Хорийн бүлгийн хуралдаанаар гишүүн орнууд нүүрсний хэрэглээг үе шаттайгаар бууруулах талаар тохиролцсон байдаг.
Ийнхүү БНХАУ нүүрсний эрчим хүчний станц барих бүтээн байгуулалтад үлэмж хэмжээгээр хөрөнгө оруулж байна. Одоогоос 6 жилийн өмнө Хятад нүүрстэй холбоотой төслүүдийн 82%-д хөрөнгө оруулж байсан бол өнгөрсөн оны байдлаар 92%-д хөрөнгө оруулжээ.
Өөрөөр хэлбэл Хятад нүүрсний хөрөнгө оруулалтад доминант хийж байна. Энэ үйл явц хэдий хүртэл үргэлжлэхийг таашгүй ч бидний хувьд боломж гэж харагдаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.131.230.90
нүүрс үнс болно гэж баабөр энхсайхан хоёр хэлсэн.удахгүй хог шороо болно
Хариулах66.181.160.62
Нүүрсээ хаана ч зараад байж болно уг нь. Хулгайлчихаад байгааг нь мэдсэн мөртлөө эзэнийг нь олоод хариуцлага тооцож чадахгүй төртэй байх л хэцүү байна даа.
Хариулах