Тэр чадах байгаа...

Moderator
2022/11/21

Ирэх оноос эхлэн манай улс 2 Шадар сайдтай болно гэж байгаа. Нэг нь одоогийн Шадар сайд С.Амарсайхан нөгөө нь Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар.

Яагаад 2 шадартай байх болов гэхээр 2023 оны төсвийн хуулийг дагалдуулан Засгийн газрын тухай хууль болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд ийнхүү тусгачихсан хэрэг.
Гэхдээ эл мэдээлэл гарахтай зэрэгцэн олны зүгээс таагүй уур амьсгал гарч эхэлсэн нь Эдийн засаг, хөгжийн сайдыг чиглэсэн байв.

Учир нь түүний гэх тодотголтой нөхдүүд Эрдэнэс Тавантолгой компанид олноороо шургалчихсан учраас тэр.
Товчхондоо бол компанийн ажилчид Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын хамаарал бүхий нөхдүүд даам гарч байгаад дургүй байгаа гэсэн үг. Тийм байхад Ч.Хүрэлбаатар сайд цахим хуудсаараа “Хэн нь нүүрсний хулгайч байна гэдгийг харуулаад өгнөө...” гэх утгатай үгс шидсэн нь бүр ч дарин дээр давс гэгч болдоод байгаа.
Нөгөөтэйгүүр Шадар сайд болсноор түүний эрх мэдэл дээшлэх тул тэр юу ч хийж мэднэ гэж үзэгсэд олон байна. Түүнийг өмнө нь Сагийн сайдаар ажиллаж байхдаа "мөн ч сайн ажилласан" гээд байсан ч түүнийг арай залуу хүнээр сольж тавьсан. Үүнд нь мань нөхөр жаахан зуулттай маягтай явдгийг бултаараа л ярьцгаадаг.
Гэхдээ тэр одоо Эдийн засаг хөгжлийн сайд. Харин хэсэг хугацаааны дараа Монгол Улсын Шадар сайд гэсэн гуншин нэмэгдэнэ. Харин тэр өдгөөгийн Шадар сайд С.Амарсайханы энд хүрч ажиллаж чадах эсэх нь эргэлзээтэй. Хэрэв тэр нөгөө шадрынхаа энд хүрч ажиллах чадахгүй бол гологдож улстөрөөс нэг мөсөн явж ч мэднэ гэж улстөрчид жиг жуг хийж байгаа нь үнэний ортой ч байж мэдэх л юм.
Уг нь тэр АН-ы. ч тэр МАН-ын ч тэр нүүрсний хулгайг илрүүлчихвэл ёстой "Баатар" болно. Гэтэл өөрийнх нь хамаарал нөхөд асуудалтай бол хэрхэх нь сонин л юм.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.151
    2022/11/21

    чамбай хүн дээ чадна түүнээ өөр монголын эдийн засгийг аврах хүн одоохондоо алга даа

    Хариулах
  • 124.158.120.210
    2022/11/21

    Энэ бид 2 чадахуу

    Хариулах
  • 66.181.170.82
    2022/11/21

    Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичих юмаа

    Хариулах
  • 202.55.188.106
    2022/11/21

    Юу

    Хариулах
  • 66.181.189.232
    2022/11/21

    Олны хардлага дагуулсан энэ но-той ноцтой хүмүүсийн учрыг нь олж чадахгүй байсаар Монголын эдийн засаг элгээрээ хэвтлээ. Эд нар луйвардаж идэж байгаа нь тодорхой шүү дээ. Ард түмэн босох цаг нь одоо болсон.

    Хариулах
  • 202.179.15.10
    2022/11/21

    ene yugaaraa chaddin suga sda

    Хариулах