Нийслэл хотын түгжрэл иргэн бүрийн стресс бухимдлын шалтгаан болоод удаж байна. Их хотын түгжрэлийг бууруулахаар авч хэрэгжүүлж буй ажлууд бий ч уг суурь нь нэгэнт буруу цутгагдчихсан тогтолцоо, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд хугацаа орох нь тодорхой.
Ер нь энгийн логикоор харахад түгжрэлийн түм буман шалтгаан дотор автомашины асуудал яах аргагүй анхаарах сэдэв. Шатахууны бага хэрэглээтэй, үнэ ханшийн хувьд хямд төсөр жижиг оврын машин Улаанбаатар хотод шоргоолж мэт олон бий.
Өнгөрсөн 9 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй авто машины тоо одоогоор 1.122.644 байгаагийн 57 хувь буюу 642.315 нь нийслэлд бүртгэлтэй байгаа нь түгжрэл үүсэх том шалтгаан болж байна. Мөн нэгэн чухал баримт дурдахад суудлын автомашины импортын дүн оны эхний 10 сарын байдлаар 481.6 мянган ам.доллар буюу 1.6 их наяд төгрөг давсан байна. Энэ нь авто замын түгжрэлийг бууруулах энэ оны нийслэлийн төсвөөс бараг 4 дахин их мөнгө.
Тэгэхээр бид бүхэл бүтэн 4 жил нийслэл хотын төсвөөр түгжрэл худалдаж авсан гэсэн үг юм.
Хил гаалийн гацаа, тээвэр логистикийн асуудлаас үүдэн автомашины импорт саарна гэх хүлээлт байсан ч ийнхүү харин ч эсрэгээрээ өссөн дүр зураг харагдаж байна. Мэдээж татан авалтын зардалд үнийн дүнгийн өсөлт нөлөөлж байгаа ч эдийн засагчдын таамаглалаас давсан импортын дүн анхаарал татахын зэрэгцээ улаанбаатарчууд тэг зогсолт руу алхам алхмаар ойртсоор л...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна