Австрали улсын нийслэл Канберра хотод мэндэлсэн Б.Ананд, Э.Лхагвасүрэн нарын хүү А.Мэргэнийг Австрали улс дэлхийн 8 тэрбум дахь иргэнээр бүртгэгдсэн онцгой үйл явдал тохиосон талаар манай сайт өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл бид А.Мэргэний аав Б.Ананд, ээж Э.Лхагвасүрэн нартай цөөн хором онлайнаар холбогдож, сэтгэгдлийг нь сонссон юм.
-Онцгой өдөр шинэ хүнээ өлгийдөн авсан танай гэр бүлд баяр хүргэе. Канберра хот хүүг нь дэлхийн 8 тэрбум дахь иргэнээр бүртгэсэн байна. Энэ онцгой мэдээг сонсоод төрсөн сэтгэгдлээ манай уншигчдад хуваалцаач?
-Б.Ананд: Маш их баяртай байна. Эхнэр маань энэ сарын 14-ны өдөр өвдөөд 15-ны шөнө 00:51 цагт төрж бид хүүгээ өлгийдөж аваад маш их баяртай байсан. Бидний баяр дээр баяр нэмж эмнэлгээс хүүг маань 8 тэрбум дахь иргэнээр бүртгэсэн гэдгийг хэлсэн. Энэхүү мэдээг сонсоод бид баярлахтай зэрэгцээд маш их гайхсан. Мөн бидний баярыг хуваалцаж баяр хүргэж байгаа монголчууддаа маш их баярлалаа.
-Э.Лхагвасүрэн: Бидний хувьд энэ онцгой өдөр хүүгээ төрүүлнэ гэж тооцоолж байгаагүй. Тухайн өдөр төрөөд удаагүй байхад эмнэлгээс бидэнд “НҮБ-аас энэ өдрийг дэлхийн хүн ам 8 тэрбум болохоор тооцоолсон юм байна. Энэхүү онцгой өдөр Канберра хотод төрж буй анхны хүү учир 8 тэрбум дахь иргэнээр бүртгэсэн” гэдгийг хэлсэн. Энэхүү мэдээг сонсоод маш сайхан байсан.
-Хүүдээ Мэргэн гэх нэр хайрласан нь энэхүү үйл явдалтай холбоотой юу. Яагаад Мэргэн гэж нэр өгсөн бэ?
-Б.Ананд: Энэ үйл явдалтай холбоогүй. Австрали улсад төрөнгүүт нь төрсний дэвтэр дээр нь шууд бүртгэж авдаг учир бид хоёр өмнө нь бодоод төлөвлөж байсан нэрээ өгсөн. Гэхдээ яг л хувь тавилан мэт энэ онцгой өдрийг мэргэн онож төрсөнд нь эхнэр бид хоёр маш их баярлаад ярьж байсан.
-Анхны хүүхэд үү. Хүүгээ төрүүлээд энгэртээ тэврэх мөч ямар байсан вэ?
-Б.Ананд: Тиймээ бидний анхны хүүхэд. Эхнэр хүү хоёр маань энх амаржсан учир маш их баяртай байгаа. Анх хүүгээ хараад үгээр илэрхийлэмгүй мэдрэмжийг авсан. Хөөрхөн хүү төрүүлж өгсөн эхнэртэй маш их баярлалаа.
-Э.Лхагвасүрэн: Төрхийн өвдөлтийг мэдрээд ээжүүдийгээ “ямар их тэсвэр тэвчээр гаргаж энэ бүхний цаана гардаг юм бэ” гэж бодож маш их биширсэн. Хүүгээ төрүүлчхээд анх тэврэхэд сэтгэл маань тайвширч, уйлсан. Үрээ төрүүлээд энгэртээ тэврээд суух тэр мэдрэмж бол нэг тийм үгээр илэрхийлэмгүй нандин мэдрэмж байсан.
-Манай улс 2, 3 сая дахь иргэнээ урамшуулсан шиг 8 тэрбум дахь иргэн болсонд нь тухайн улсаас ямар нэгэн онцгой эрх эдлүүлэх болов уу. Энэ танай гэр бүлд дуулгасан мэдээлэл байна уу?
-Б.Ананд: Тийм мэдээлэл байхгүй байна. Ерөнхийдөө онцгой эрх эдлэхгүй байх гэж бодож байгаа. Австрали улсад суугаа Монгол Улсын Элчин сайд өөрийн биеэр ирж бидний баярыг хуваалцаж бидэнд баяр хүргэсэн.
-Э.Лхагвасүрэн: Дэлхийн өнцөг булан бүрд өдөрт маш олон хүүхэд зэрэг төрдөг учраас 8 тэрбум дахь иргэнийг яг “тэр” гээд тодорхойлох боломжгүй. 15-нд төрж байгаа хүүхэд бүр тухайн бүс нутагтаа дэлхийн хүн амыг 8 тэрбум гэж тодорхойлогдож байгаа байх. Бидний хүү яагаад арай онцгой байсан бэ гэхээр Канберра хотод төрсөн ганцхан хүүхэд байсан юм.
-Хүү нь хоёр иргэншилтэй гэж явах уу. Хаанахаар бүртгүүлсэн байгаа вэ?
-Э.Лхагвасүрэн: Австралийн Засгийн газраас хүүгийн аав нь ямар улсын иргэн байна тэр улсаар нь бүртгэдэг. Өөр улсын хувьд тухайн улсад төрсөн бол хүүхдэд сонголт өгдөг ч Австрали улсын хувьд тийм зүйл байхгүй. Тэгэхээр Монгол Улсын иргэнээр бүртгүүлсэн байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
эх сурвалж: itoime.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
202.126.89.112
Хувьтай төрсөн хүү, аав ээжид нь баяр хүргэж эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хариулах197.210.29.51
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах202.9.40.50
Дэлхийн 8 тэрбум дахь хүүг төрүүлсэн МУ-ын иргэн хоёр сайхан залуучууддаа том баяр хүргэе. Мэргэн хүүгээ эрүүл энх өсгөөрөй. Эрүүл өсөж эрдэм номтой сайн хүн болоод эх орондоо хувь нэмрээ оруулахыг хүсэе.
Хариулах202.9.40.50
Дэлхийн 8 тэрбум дахь хүүг төрүүлсэн Монгол улсын иргэн хоёр сайхан залуучууддаа том баяр хүргэе. Сайхан байна. Мэргэн хүүдээ эрүүл энх өсөж эрдэмтэй сайн хүн болж
Хариулах