ЯАРМАГИЙН НҮХЭН ГАРЦАНД УНАСАН ХҮҮГИЙН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД БАЙНА

Moderator
2022/11/15

Ослын талаар тодруулбал ХУД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Хүннү Моллын урд баригдсан уг нүхэн гарцанд хүү унасан байна.  Осол 2022 оны 11 дүгээр сарын 12-ны 20 цагийн үед гарсан гэх мэдээллийг бидэнд өгөөд байгаа юм. 13 настай хүүгийн хувьд алхаж  явах үедээ уг 3 метрийн гүн ухсан нүхэнд унаж түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогийн байдлаар хүүгийн биеийн байдал хүнд , ухаан оролгүй 3 хоног болж байгаа бөгөөд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. 


Энэхүү нүхэн гарцыг Туулын гүүр далай компани тендерт шалгаран  бариж байгуулсан бөгөөд хүүгийн ар гэрийнхэнд шаардлагатай тусламжийг үзүүлнэ гэж мэдэгдсэн байна.  Гэвч эрүүл мэндийн хувьд хүү ноцтой гэмтсэн бол хэн хариуцлага хүлээх вэ , цаашид хэрхэн вэ гэсэн асуудал гарч ирж байна.   

Жил бүр энэ мэтчилэн томчуудын аж ахуй нэгжүүдийн буруутай үйлдлээс шалтгаалан олон хүүхэд гэмтэж бэртэн хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэл үүссээр байна.  Бид ГССҮТ-өөс тодруулан эргэн мэдээлэх болно.   


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.245.69
    2022/11/15

    төв зам дагуу гэрэлтүүлэг л өглөө, оройд гэрэлтэй байх юм. бусад хороолол дунд болон сургууль цэцэрлэг орчим, явган хүний зам дагуу гэрэлтүүлэг их эрт 7 цагт унтарч, 18 цагт асаж байна. Гэрэлтүүлгээ өглөө 8 цагт унтраагаад орой 17 цагт асаагаач. Баянгол дүүргийн 20-р сургуулийн урд замын гэрэлтүүлэг их эрт унтарч орой асах юм. Тэр үеэр нь хүүхдүүд харанхуйд явж байна. Баянгол дүүргийн Засаг дарга улам бүр л муу арчаагүй хүмүүс болох юм даа. 164-р цэцэрлэгийн хог гэж бөөн хур хог сар гаруй болж байна. нялх хүүхдүүд хог харж өсөж байгаа нь хог таригч нар л болно. жирийн байх ёстой юм мэт л сэтгэнэ ш дээ.

    Хариулах