Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төрийн байгууллагууд төрийн өмчит аж ахуйн нэгжүүд аливаа үрэлгэн зардал гаргахгүй, үйл ажиллагаандаа шаардлагагүй хөрөнгө мөнгө зарцуулахаа болиод даруй зургаан сарын нүүр үзэж байна. Энэ бүхнээ ил болгож “Шилэн данс”-аа ч хөтөлсөөр байгаа. Гэтэл Монголын стратегийн бүхий л уурхай, орд газрыг “базаж, тэргүүлэгч” толгой компани болох “Эрдэнэс Монгол”-д хулгай нүүрлэсэн бололтой. Тус компанийн шилэн дансанд 2022 оны аравдугаар сарын мэдээлэл өнөөг хүртэл хоосон, ямар ч тэмдэглэл алга.

Ядахад Засгийн газар аравдугаар сард нүүрсний хулгайтай тэмцэнэ гэж том дуугаран “Эрдэнэс таван толгой” компанид онц байдал тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Тэгэхээр Засгийн газрын дээрх хулгайтай тэмцэх асуудал нь “Эрдэнэс Монгол” компанитай холбоотой байсан юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Үнэндээ “Эрдэнэс Монгол” гэх энэ том “айл” өнөөг хүртэл өөрийн “эзэн” захиралгүй О.Хулан гэх гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчтэй л яваа. Тиймээс “Эрдэнэс Монгол” компани хэрхэн ажиллах түүнд хамаагүй болчхов уу эсвэл нүүрсний хулгайн сургаар “Шилэн данс”-аа хаачхав уу гэдгийг холбогдох хүмүүс шалгах л хэрэгтэй байх даа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.131.236.138
zugeer orjil bn shte tanaih jaahan nyagtalj bj medeellej bgaach
Хариулах