Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 330 дугаар тогтоол гаргасан. Тогтоолын гол агуулга нь төр аж ахуй, үйл ажиллагааны бизнесээс ангид байх зорилго агуулж буй. Иймээс бүх шатны төрийн байгууллагад 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө аж ахуйн чиглэлийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Энэ хүрээнд төрийн ордонд үйл ажиллагаа явуулдаг ресторан, зоогийн газар, кофе шопууд болон талбайн баруун талд байрладаг элит ресторан засгийн газрын хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс зогсоож байна. Түүнчлэн нэгдүгээр сарын 1-ийг хүртэлх хугацаанд Засгийн газраас иргэд, ТББ, Төрийн байгууллагын оролцоотой ажлын хэсэг байгуулж туршлагатай мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулалтанд оруулж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
Зөвхөн түрээсийн үйлчилгээгээр үйл ажиллагаа явагдана. Ингэхдээ хувьчлал, менежментийн гэрээ явагдахаас урьдчилан сэргийлэх үүднээс улс төрчидтэй холбоотой аж нэгжүүд оруулахгүй байх тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллана.
Мөн Зөвшөөрлийн тухай хууль батлагдсан. Уг хуулийн төрөл зүйл их байна гэх шүүмжлэлүүд яригдсан. Улмаар "зөвшөөрлийг олгодог албан тушаалтны авилгийн асуудал их гарч байна" гэх гомдол ирсэн. Зөвшөөрлийн хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж буйтай холбогдуулан УИХ-аас Засгийн газарт дагаж мөрдөх, уялдах, холбогдох хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг боловсруулах үүрэг өгсөн. Иймд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нийт 84 төрлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-д өргөн барихаар болсон" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
64.119.27.48
улсын мөнгийг хувааж идэх арга улам л нарийсаж байна даа. энэ дараагийн ЕСд болон номер1 болох бэлтгэл хийсэн гэж яригддаг шүү.
Хариулах202.126.90.75
Тийм юм бас байнаа
Хариулах