Хатан ижий минь “Улны айл”-уудаа эргэж ирээч...

Moderator
2022/11/09

“Хатан ижий” минь ирээч... Хатан ижий минь “Улны айл”-уудаа эргэж ирээч...
Зовлон үзсэн хүн л бусдын зовлонг мэдэрдэг гэдэг. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл баруун солгойгүй балбуулж байгаа дэд сайд Б.Болор-Эрдэнийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байсан. Тэрбээр түүнийг сошиалаар урж тастах шахаж байна. Эмэгтэй хүнд эр бяраа гаргадаг цаг ирж. Соронзон захирал, Энхцэцэг эмч золиос болсон... гэх зэргээр бичсэн нь үнэндээ олныг бас л бухимдуулсан байв. “Урж тастана гэдэг чинь ямар муухай үг вэ. Тэр тусмаа эмэгтэй хүнийг урж тастах тухай УИХ-ын гишүүн эмэгтэй ийм муухай хэлэх гэж. Сэтгүүлч хүн байж ямар муухай... үгийн сонголтгүй... Дээр үеийн сэтгүүлч л ийм байхаар одооны сэтгүүлчид тийм ядмаг байхаас ч яахав.” гэх үгсийг автобусны суудалд тухалсан хижээл насны хоёр эмэгтэй толгой сэгсрэн ярьж байв... УИХ-ын гишүүд, улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд яагаад ийм болчимгүй муухай, үнэнд үл нийцэх зүйлийг зоргоороо хэлнэ вэ. Уг нь тэрбээр “Олноороо энэ бүсгүйг янз бүрээр хэлж байна. Залуу хүн алдсан байна. Алдаан дээрээ суралцаж байж өнөөдөр бид урагшилдаг шүү дээ...” гэх зэргээр аядуу намдуухан ёстой л ХАТАН ИЖИЙ шиг хэлсэн бол нийгмийн бухимдал ч бас намжих байв. Гэтэл тэрбээр “Урж тастах дөхөж байна. Сайдын суудалд эргэж очих гэж энэ үгийг хэлээгүй...” гэсэн үгсээрээ сонгогчид бололд түмэн олныхоо итгэлийг бас эвдчихлээ. Товчхондоо бол эрхэм гишүүн та цахим орчинд ийм зүйл цацаж мэргэжил нэгтнүүдийнхээ нэр хүндийг унагахад хувь нэмрээ оруулж суухаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу таныг сонгосон Зайсан орчмын ядарсан иргэдээ нэг эргэчихвэл хол дээр байлаа. Тэнд газраа дээрэмдүүлсэн 93 настай хүн өлсгөлөн зарлаад хэвтэж байна. Тэд таныг “Улны айлууд”-аа эргэж ирээч гэж хэлүүлж байгааг энэ дашрамд дайя

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна