Эрдэнэтийн “Тэмүүлэл“ хувийн цэцэрлэгийн багш ангийнхаа ой 4 сартай хүүг 12 удаа алгаджээ

Moderator
2022/11/08

Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг "Тэмүүлэл" цэцэрлэгийн нэгэн багш ангийнхаа хүүхдүүдтэй зүй бус харицаж буй бичлэг цахим орчинд цацагдаад байгаа билээ. Тухайн үйл явдал 10 сарын 24 -нд Тэмүүлэл цэцэрлэгт болжээ.

Тус цэцэрлэгийн бага ангийн багш О нь ангийнхаа хүүхдийг унтахгүй байна гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт нь 12 удаа цохиж, хөхөрсөн хэсгийг нь унасан болгох гэж нойтон салфеткаар үрж, ёс бусаар харицаж буй нь камерт бичигджээ. Тухай хүүхэд тус цэцэрлэгт 4 хоног явсан ой 4 сартай хүүхэд юм.
Тэгвэл тус цэцэрлэгийн удирдлагууд эцэг эхчүүдээс уучлал хүсжээ.
Тодруулбал, "УУЧЛАЛ ХҮСЬЕ
“Тэмүүлэл” цэцэрлэгийн багш мэргэжлийн ур чадварын ноцтой алдаа гаргаж, хүүхдийн эрхийг зөрчиж, хүүхдийн биед халдаж, шийтгэл үзүүлсэн үйлдэлд багшийн нэрийн өмнөөс болон ажил олгогчийн хувьд эцэг эх, асран хамгаалагчид, үйлчлүүлэгчдээс уучлал хүсье.
МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн төгсөгч залуу багш хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн туршилтын богино хугацаанд гаргасан энэхүү үйлдэл нь Хүүхдийн эрхийн конвенц, Хүүхдийн эрхийн тухай, Боловсролын тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж, Багшийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлээгүйд харамсаж байна.
Манай хамт олны дунд мэргэжлийн туршлага, ур чадвартай, сэтгэл зүтгэлтэй олон багш, үйлчилгээний ажилтан ажилтан сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насанд хүрээгүй бага насны хүүхдүүдэд үйлчилж,тэдний асран хамгаалагчдыг сэтгэл тайван ажил төрлөө хийх боломжийг бүрдүүлж бүтэн 10 жилийн турш хүч хөдөлмөр,сэтгэл зүрхээ зориулан ажиллаж ирсэн.
Цаашид “Тэмүүлэл” цэцэрлэгийн хамт олон багшийн ёс зүйг дээдэлж,мэргэжлийн түвшинд хариуцлагатай ажиллаж,багшийн нэр хүндийг өргөж явах болно.
“ТЭМҮҮЛЭЛ” ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРГАА" гэжээ.


Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.44
    2022/11/12

    Жаахан юмыг тэгж зодно гэдэг чинь өвчтэй Юм биш үү

    Хариулах
  • 66.181.161.63
    2022/11/10

    Тэр харгис багш уучлал гуйгаагүй байна .Хүүхэдэд шийтгэл үзүүлнэ гэж юугаа дэмийрээд байнаа.цэцэрлэгийн үйл ажилалгааг зогсоосон дээр байхаадаа яаг энэ багш шиг гарууд ажиллаж байж магадгүй байна

    Хариулах
  • 202.9.41.27
    2022/11/10

    Яагаад коммент устгаад байнаа

    Хариулах
  • 202.9.41.27
    2022/11/10

    багшийн нэрийн өмнөөс уучлал гуйя харамсаж байна ч гэх шиг.Өөрөө уучлал гуйхгүй байгаа юмуу.Тэгснээ үйлчлүүлэгчдээ алдахгүй гэхдээ багш нараа магтчжээ чааваас.Зөвхөн ирээдүйн ашигтаа л санаа зовж байгаа нь харагдаж байна.

    Хариулах
  • 103.212.117.79
    2022/11/10

    Хүүхдийн биед халдаж шийтгэл үзүүлжээ гэнэ үүү Юу солиороод элийрээд байнаа Та нар шийтгэх эрхтэй юм уу Хүүхэд хүчирхийлж зодсон хүнд гэмтэл учруулсан асуудлыг цагдаагийн газарт өгөх Хүүхдийн сэтгэл санаа бие махбодид хохирол учруулсаныг мөнгөөр тооцож шүүхэд өгч шийдүүлнэ шүү

    Хариулах
  • 41.79.120.25
    2022/11/09

    Untahgui bainaa geed zodson geed baiga bvz Temvvleliig haah hergtei

    Хариулах
  • 41.79.120.25
    2022/11/09

    Yun uuchlal guij we ajilaasn halaach Kamira etsg ehchvvdin utsndeer suulgaj og ghed ugee shaardlagtai bol manai kamir bvgdedn neelttei geed oghgvv baisnn iiml ym bolh geed bsniih. Gants hvvhed ter tsetsrlegt yawaaguil bh oln hvvhdvvd bga ih baga hemjeegeer setgel sanaandan nolooljil bga bvz

    Хариулах
  • 202.21.124.3
    2022/11/09

    Vhsen uuchlalaar yaadiin.Iimerhuu setgel zvitei novshiin amitniig ahij huuhed humuujliin baiuullagd ajluulahgui bhaar huuliin zohitsuulalt bdg bmaar bna. Evii ter jaahan amitan ymar ih uvdsun bl.Novsh ymaa

    Хариулах
  • 139.5.216.201
    2022/11/08

    Эрүүгийн хэрэг

    Хариулах
  • 202.21.108.217
    2022/11/08

    Юун уучлал вэ цэцэрлэгийг нь хаа бүгдийг нь гудманд гарга бүгд л тиймэрхүү байгаа

    Хариулах