​ Л.Оюун-Эрдэнийн толгой дээр гарчихсан бүүр...

Moderator
2022/11/08

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ харь оронд очиж улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулсан дунд ба ахмад үеэ жишим ч үгүй муулж, доромжилж буй бичлэг олны дургүйцлийг хүргэв. Хэдийгээр өнгөрсөн оны бичлэг ч түүний тар нь танигдсан учраас нийгмээрээ бухимдаж цахим сүлжээнд дэд сайдын суудлыг зайдагначхаад байгаа Б.Болор-Эрдэнэд хариуцлага тооцож албан тушаалаас нь огцруулах аян өрнүүлсэн юм.
Олны бухимдал дээд цэгтээ хүрсэн учраас МАН-ын дарга нар хийгээд УЗ-ийнхөн ихэд уурлаж Обуна буюу Б.Болор-Эрдэнийг Үндсэн хууль зөрчсөн, зөрчих, зөрчихдөө маш ноцтойгоор зөрчсөн гэж албан тушаалаас нь огцруулахыг шаарджээ. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мань хүүхнийг цээжээрээ хамгаалсан гэх яриа төрийн ордон, МАН-ын цагаан байраар шуурга шиг дэгдээд өнгөрөв.
Уг нь Засгийн газрын бодлого, зарчим нь хүний эрхийн мэдрэмж дээр суурилж буйгаа МАН-ынхан ард түмэндээ мэдэгдсэн. Тиймээс ч Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон, ХНХ-ийн сайд Д.Сарангэрэл нарын гаргасан үг үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимтай зөрчилдөж, Засгийн газрын баримталж байгаа бодлого, зарчмын эсрэг үйлдэл болсон гэж үзэн, үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж, огцруулж байсан нь саяхан.
Гэтэл гаднын улс оронд оччихоод улсынхаа ахмад үе, Орост боловсрол эзэмшсэн үндэсний сэхээтнүүдээ дэлхий даяар гутаан доромжилчхоод байхад Ерөнхий сайд яагаад түүнийг цээжээрээ хамгаалж авч үлдэхээр болов гэдэг нь эрхгүй анхаарал татна.
Дээр бичсэнчлэн Засгийн газрын аливаа шийдвэр ялгавартай гарах ёсгүй. Энэ зарчмыг Засгийн газар баримталж байна. Хүний эрхийг дээдэлсэн хүмүүнлэг нийгмийг цогцлоох үйлсэд төрийн алба хаагч, УИХ-ын гишүүд, сайд, дарга нар идэвхийлэн оролцох үүрэгтэй. Төрийн аливаа албан тушаалтан хүний эрхийн асуудалд ул суурьтай хандаж, хүний эрхийг хүндэтгэсэн хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоох үйлсэд өөрсдөө хариуцлагатай хандах хэрэгтэй хэмээн хэлж байсан энэхүү үг Ж.Соронзон, Д.Сарангэрэл нарт үйлчилсэн хэрнээ яагаад улсаа дэлхийд шившиглэсэн Обуна буюу Б.Болор-Эрдэнэд үйлчлэхгүй байна вэ гэж Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнээс асуумаар байна.
Хууль хүн бүрт тэгш эрхтэйгээр үйлчлэх ёстой. Гэтэл төрийн сайд хүний амнаас гарахааргүй үгийг өөрийнх нь шошготой Б.Болор-Эрдэнэ бөмбөрцгөөр нэг хадаачхаад байхад өнөөдөр түүнийг хүчээр авч үлдэхээр санаархаж байна. Түүнийг өнөөдөр авч үлдлээ ч хожим нь толгойг чинь цустана гэдгийг зөнч Ванга шиг хэлчихэд гэмгүй биз ээ.


Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.151
    2022/11/09

    оросод төгсөж мэргэжил эзэмшиж хүмүүжсэн тулдаа л улс орноо өдий зэрэгтэй авч явсан юм даа дүү минь цаг цагаараа л байдаг гэхдээ одоо өөрчлөгдөх үе нь ирж гэхдээ нийгэм алгуур л шилждэг юм даа

    Хариулах
  • 202.126.94.99
    2022/11/08

    Гайхуулаад байгаа барууны боловсрол нь шоудах, онгирох еер юу ч биш!!! Терийг тэнэг пацаануудад егсен МАН тарах хэрэгтэй!

    Хариулах
  • 66.181.161.95
    2022/11/08

    Ямарч байсан сургуультөгсөөгүй гээд Оюун Эрдэнээ хэлдэг юм билээ.үнэн бололтой. Улс орноо удирдаж чадахгүй байнаа.

    Хариулах
  • 66.181.161.95
    2022/11/08

    Улны гэдэг үг муу юм бол Ул боов бас муу байх уу гэж эртээр сошиалд бичсэн харагдана билээ.

    Хариулах
  • 202.9.40.172
    2022/11/08

    OyunErdene bol alsiin haraa.hun songoh.eeree ch sursan erdemgui hun bolhoor turd ajillaj bga hunii tomilgoo uls orniig hohirooj bn.Saran avgai.Obuunaa.Ter hoshin shogiinhon.tednii avgai huuhed turiig toiron ergeldej bn.Nasanjargald uul uurhaid ajillah chadvargui.Altanshag ai gj daldaak l tomiluulsan.UBTZiin dargiin tomilgoo.bugd buruu.Oyuk n eeree zailbal yasaniim.Tanil.naiz nuhdee tomilson hun baih uom.

    Хариулах
  • 59.153.115.182
    2022/11/08

    Сарангэрэл бараг хэлс хэрэгт унасан улны гэдэг үгийг өөрчлөе гэсэн биш суудлаасаа хусуулсан. Итгэхгүй бол бичлэгийг нь дахин сайн үзээрэй үг бүрийг нь анхааралтай сонс. МАН-н генсек асан бас ямар муу боловсон хүчин бэ гэдгийн баталгаа шүү энэ.

    Хариулах
  • 192.82.69.85
    2022/11/08

    Өчигдөр Обунаг огцорлоо гээд байсан нь худлаа юм уу? Оюун- Эрдэнэ НУ- А - гаа явуулчихаж чадахгүй байгаа юм уу?

    Хариулах
  • 122.201.22.77
    2022/11/08

    Зарчимгүй ухаан муутай сайдыг үүрэгт ажилаас нь халах хэрэгтэй монголд оросд дээд сургууль төгсөж улсдаа насаараа ажиллаж эрдэмтэн доктор болсон хүмүүсийг ингэж доромжлож болохгүй бүр олон улсын төлөөлөгчдийн дунд шүү

    Хариулах
  • 192.82.84.117
    2022/11/08

    unetei umai baina daa. Mongoliin toriig bosgonii bool zayatanguud ezleed zavhai zaidan yavdal n tor buzarlaj duuslaa.

    Хариулах
  • 64.119.22.47
    2022/11/08

    Unen yum helsen bolhoos yadiin

    Хариулах
  • 192.82.78.159
    2022/11/08

    Ерөнхий сайдын * Их , Дунд, Бага * Хатадуудын нь Та нар оролдож байж Толгойноосоо салах вий дээ, Та нар,

    Хариулах
    • 202.9.46.72
      2022/11/08

      ЕС-ын "бага хатан" гэхээр юу гэж ойлгох вэ. Олон эхнэртэй байх хууль гараагүй биз дээ.

  • 66.181.161.44
    2022/11/08

    Соронзон захиралаа хийгээд явж байгаа юм биш үү

    Хариулах