Ипотекийн зээлтэй иргэд хугацааг нь хойшлуулах бус хүүг нь бууруулаасай хэмээн хүсэж буй. Мэдээж энэ бол барьцаа биш бодит үнэн.
Монголбанкнаас мэдээлж буйгаар 2013 оноос хойш 110 мянга орчим иргэн ипотекийн зээл авсны 90 орчим хувь нь найман хувийн зээлд хамрагдсан. Харин өнгөрсөн хугацаанд буюу ковид-19 цар тахлын нөлөөллөөр Засгийн газар, Монголбанк хамтран 2020 оноос ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргахад 63.2 мянга нь хамрагдсан.
Тэд ирэх оноос зээлийн эргэн төлөлтөө хийж эхэлнэ. Гэхдээ эдийн засгийн чадамж нь ямар байгааг хэнээр ч хэлүүлж, тооцоолуулахгүйгээр төр, засгийн удирдлагууд ч, иргэд ч сайн мэдэж байгаа.
Тодруулбал, цалин хөлсний нэмэгдэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөргөдөл урвуу хамааралтай мэт уялдаа холбоогүйгээр өсөн нэмэгдсэн. Өдрийн хэрэглээгээ яая гэж байгаа иргэдийн хувьд ипотекийн зээлээ төлнө гэдэг чанга даваа.
Гэхдээ нэгэнт ипотекийн зээл авчихсан иргэдээ бодоод төлөлтийг дахин хойшлуулбал арилжааны банкууд ч, араас нь барилгын салбар зогсонги байдалд орж, унана.
Нөгөө талд нь ипотект хамрагдаад ч болов орон сууцанд орохыг хүссэн иргэдийн хувьд зээлийн санхүүжилтгүй шахам болчихсон нь асуудал дагуулж буй. Товчхондоо ипотекийн зээлд түрүүлж хамрагдсаны аз болж, үлдсэн хэсгийнх нь мөрөөдөл үнс шиг хийчхэж болохгүй биз дээ.
Эгээ л эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр асуудлыг шийдвэрлэх гарцыг Шадар сайд С.Амарсайхан мэдээд мэдэгдэл хийгээд байгаа. Түүнийхээр бол ипотекийн зээлийн хүүг дахиад ч буулгах боломж бий.
МИК ипотекийн зээл олгох бүхий л үйл ажиллагааг гардан хариуцаж хийдэг арилжааны банкуудтай адил дундаас нь үйл ажиллагааны зардал гэх мэт илүүц зардал авчихдаг. Үүнийг л цэгцлэх учиртай.
Хэрвээ Шадар сайд С.Амарсайханы хэлсэнчлэн, байгуулсан ажлын хэсэг нь зөв чигээ олчихвол ирэх оноос ипотекийн зээлээ төлж эхлэх 100 мянга орчим өрхийн ачаа багасна. Нөгөө талдаа ипотекийн санхүүжилтийн орлого ч өсөх нь тодорхой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
122.201.31.64
Тиймээ дахиад буулгачихвал хүмүүс төлж чадах байх
Хариулах