Өнгөрсөн жил 12 настайдаа насанд хүрсэн шатар сонирхогчидтой есөн өрөг тоглож, найм хожиж нэг тэнцэн мөнгөн медаль хүртэж байсан Наранболдын Содбилэгт 13 настайдаа Шатар сонирхогчидын дэлхийн аварга боллоо.Тэрээр Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2000 хүртлэх рейтингтэй ангилалд таван тивийн 38 орны 75 тамирчидтай өрсөлдөж есөн өрөг тоглон ес хожиж түрүүлсэн юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 10 дугаар сарын 10-20-ны хооронд Мальт улсад зохион байгуулагдсан бөгөөд 38 орны 75 тамирчин өрсөлдсөн юм.
Н.Содбилэгт нь Сурагчдын шатрын Дэлхийн аварга, шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль хүртэж шагналын тавцанд гарахдаа дандаа Монгол үндэсний хувцсаар гоёж, дэлхийд Монгол хүүхдийн оюун ухаан, үндэсний хувцсаа дэлхийд сурталчилдаг онцлогтой.

Н.Содбилэгт долоон настайдаа
2016 оны долоодугаар сарын 9-нөөс 18-ны хооронд Иран Улсын Тегран хотод зохион байгуулагдсан сурагчдын шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон есөн өрөг тоглож III байрт орж хүрэл медаль хүртсэн юм. Тэрээр энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны дэд мастер цол хүртсэн. Ингэснээр хамгийн залуудаа дэлхийн шатрын холбооны дэд мастер цол хүртсэн монгол шатарчин болж байсан билээ.
2016 оны 12 дугаар сарын 03-наас 11-ны хооронд ОХУ-ын Сочи хотод зохион байгуулагдсан Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 12 ангиллаар 400 гаруй хүүхэд ур чадвар, тэвчээр хатуужил, оюун ухаанаа сорьсон. Энэ ангилалд Н.Содбилэгт Сурагчдын дэлхийн аварга болж байсан юм.
Н.Содбилэгт найман настайдаа
2017 оны дөрөвдүгээр сард Итали улсын Сполето хотод Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1700 хүртлэх рейтингтэй ангилалд 32 орны 60 тамирчидтай өрсөлдөж, 16 наснаас дээш настай шатарчидтай тоглон шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний IV байрт орж хүрэл медал хүртэж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
192.82.87.31
Мундагаа! Баяр хүргэе!
Хариулах66.181.161.115
Баяр хүргэе эрүүл мэнд эрдэм ном ажил үйлэст нь амжилт хүсэе
Хариулах183.177.97.70
Баяр хүргэе, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье
Хариулах202.9.46.249
амжилт хүсье Дүүдээ
Хариулах