​ Өндөр төлбөртэй гэгддэг “English School of Mongolia”-ийн сурагчид эрсдэлд байна

Moderator
2022/11/07

Хувийн хэвшлийн ЕБС-иудын дунд хамгийн өндөр төлбөртэйд тооцогддог “English School of Mongolia” сурагчдынхаа аюулгүй байдалд анхаардаггүй ажээ.
Тодруулбал, тус сургууль сурагчдаа автобусаар зөөдөг. Бүр жилийн 1,200,000 мянган төгрөг төлж шүү дээ. Гэтэл тухайн автобус нь сурагчдын аюулгүй байдлыг хангахааргүйн дээр сурагчид, сургуулийн удирдлага, автобусны жолооч нарын хариуцлага огт байдаггүй юм байна.
Жишээлбэл, нэн тэргүүнд байх ёстой аюулгүйн бүс байхгүй. Байдаг хэд нь бүрэн ажиллагаагүй. Хүүхдэд зүүлгэж сургаагүй, хэвшүүлээгүй. Том буюу ахлах ангийн сурагчид бага ангийнхнаа дээрэлхээд суудал дээр нь гар, хөлөө тавиад суулгадаггүй зэрэг асуудал байдаг. Мөн суудалгүй хүүхэд моторын хажууд шалан дээр сууж явдаг, жолооч нь цагаасаа эрт товлосон газраа очоод хүүхдүүдийг орхиод явчихдаг тохиолдол гарчээ. Үүнийг нь залруулах учиртай сургуулийн захиргааны ажилчид автобусны жолоочид сурагчийн асран хамгаалагчийн утасны дугаарыг буруу бичиж өгсөн явдал ч олон гарчээ.
Энэ тухай тус сургуулийн нэг сурагчийн асран хамгаалагч цахим хуудаснаа бичсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа юм.
Ингээд ч зогсохгүй “English School of Mongolia” сургууль бол төлбөртэй сургууль.
Тэгвэл бусад сургуулийн автобусаар зорчигч сурагчдын эрүүл мэнд, аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа бол...
Энэ талаар холбогдох албаныхан ямар хяналт тавьж, арга хэмжээ авдаг бол гэдэг асуудлыг анхаарах цаг нь болжээ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.70.246
    Өчигдөр

    Маш чанаргүй сургалттай мөртлөө өндөр төлбөртэй. Багш эцэг эхийн харилцаа хязгаарлагдмал. Дахин хэлэхэдсургалтын чанар маш маш маш маш муу.

    Хариулах
  • 192.82.70.119
    2022/11/08

    Hetsuu surguuli, bolohgui bga zuiliig ni heleh geheer 14 honogin daraa erhlegchtei uulzah tsag ogno, uudnii ohiduud ni yanz bureer nud amaa ergelduuleed shazagnaad ogt sanal huselt huleej avdgui. Huuhdee gargaj avsanda bayarladag daa

    Хариулах
  • 103.26.194.158
    2022/11/08

    Яг.зөв сэдэв хөндөж.Бусад сургуулийг бас шалга. Ажлаа хий хүүхдийн эрхийхэн. Мөн үүргээ сана

    Хариулах