Давхардлыг арилгах Д.Амарбаясгалангийн алхам иргэндээ үйлчилдэг төр

Moderator
2022/11/03


Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр мэдээллийнхээ үеэр “Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлагийг байгуулах асуудал яригдаж байна. Олон нийт Мэргэжлийн хяналтын байгууллагыг Засгийн газрын хяналтын байгууллага болж байгаа мэтээр ойлгосон байна лээ” хэмээн тайлбар хийсэн. 
Тэр залруулж хэлж буйн хажуугаар төрийн дарамт, давхардал бүхнийг арилгана гэсэн үгэндээ хүрч байна гэж ойлгогдов. 
Өмнө нь “Төр хувийн хэвшлээ дэмжинэ. Нэг гараараа зөвшөөрөл өгчхөөд, нөгөө гараараа дарамталж болохгүй. Иргэн, аж ахуйн нэгждээ саад болдоггүй төр, улс орныг бий болгоно” гэж байсан.
Учир нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгах нь зөв гэдгийг аж ахуйн нэгжүүд дэмжиж байгаа. Энэ нь ч аргагүй МХЕГ-ын харьяанд 21 аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын хэлтсүүдэд 1600 хүн ажилладаг. Дээрээс нь салбар яамд буюу Сангийн яам, БОАЖЯ, ЗТХЯ цаашлаад Эрчим хүчний зохицуулах хороо, Мал эмнэлгийн ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар зэрэг төрийн 12 яам, агентлагт МХЕГ-ын улсын байцаагчидтай адилхан ажил үүрэг гүйцэтгэдэг, ижил эрхтэй 13 төрлийн хяналт шалгалт хийдэг 3000 гаруй улсын байцаагч ажилладаг. 
Тэгэхээр агентлаг, салбар яам, МХЕГ гээд нэг асуудлыг багаар бодоход гурван байцаагчид шалгуулах, хянуулах нь энүүхэнд гэсэн үг. Тиймээс л иргэд, аж ахуйн нэгжүүд, аливаа зөвшөөрөл авч, үйл ажиллагаа эрхлэгчид төр чирэгдэл, дарамт ихтэй байна хэмээж, залхахдаа цаг, мөнгөө хэмнэж байгаа нь энэ гээд авлигын сүлжээ үүсгэчихдэг нь нууц биш болсон. 
Харин Засгийн газар МХЕГ-аа татан буулгаж, төр ойлгомжтой, цэгцтэй үйлчилгээ үзүүлдэг болгохын тулд дээрх давхардсан хяналтын үйл ажиллагааг үгүй хийж, илүү мэргэжлийн түвшинд хяналт тавих бололцоо бүрдэх нь ээ. 
Ямартай ч Ерөнхий сайдын үйл ажиллагаа, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулах үүрэг хүлээдэг Засгийн газрын ХЭГ-ын даргын хувьд Д.Амарбаясгалан байнга шүүмжлэл дагуулж ирсэн төрийн хяналт шалгалтын давхцалыг үгүй хийхээр шийдвэрлэж байгаа нь иргэндээ үйлчилдэг төрийн албатай болохын эхлэлийг тавилаа хэмээн хүлээж байя даа.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 102.89.82.231
    2025/12/09

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

    Хариулах
  • 192.166.244.76
    2022/11/04

    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMA IL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAI L.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258

    Хариулах
  • 202.9.46.212
    2022/11/03

    Яам, төрийн агентлагт МХЕГ-аас улсын байцаагчийн эрх олгосон юм болов уу, яаж давхардсан юм бол?

    Хариулах
    • 202.126.90.7
      2022/11/04

      МХЕГ, НМХГ, Дүүргийн МХГ бүгд давхардсан байцаагч нартай .Дүүргээс байцаагч ирж шалнасны дараа удахгүй нийслэлээс бас шалгана гэж ярьдаг байсан үнэн солиотой хийх ажилгүй өлөн нүдтэнгүүд