ШҮҮХЭЭС БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАНД МҮИС-ИЙН НЭР ХҮНДИЙГ СЭРГЭЭЖ, УУЧЛАЛТ ГУЙХЫГ ДААЛГАЛАА

Moderator
2022/11/01

 Боловсрол, шинжлэх ухааны сайд 2021 оны 08 дугаар сарын 26-ний өдөр хэвлэлийн бага хурлын үеэр, “МҮИС болон МУИС гэсэн хоёр их сургуулийн нэрийн асуудалд яам ямар байр суурьтай байгаа вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад,  

“Энэ бол луйвар. Бид МҮИС гэдэг нэрээ буцааж авах хоёр үндэслэлтэй. Нэгдүгээрт, “Mongolian National University” гэдэг нэрээр гадаадад явахад манай, их дээд сургуулиудын эрэмбийг хамгийн их хойш нь татаж байгаа. Хөдөө орон нутгийн оюутнууд хотод ирэхэд МУИС-д ороод байгаа юм уу, МҮИС-д ороод байгаа юм уу гэдэг их төөрөгдөл үүсэж байгаа. Тийм учраас бид нар энэ нэрээ буцааж авна, энэ бол Монголын төрийн өмч, Монголын ард түмний өмч, Хоёрдугаарт, УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуульд ямар нэгэн “Монголын Үндэсний.... хэмээх нэрийг авахыг хориглож байгаа” гэж хариулсан байдаг.  МҮИС-иас “… энэ мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараагдснаар МҮИС-ийн нэр хүндийг гутаасан” гэж, Боловсрол, шинжлэх ухааны яаманд холбогдуулан “ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлалт гуйх, мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийхийг даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, яамнаас уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “ … Үндэсний гэх статустай их сургууль нь төрийн өмчийн сургууль байх ёстой, МУИС, МҮИС гэх нэрийн давхардал нь гадаад харилцаанд болон хэрэглэгчдийг төөрөгдүүлж байсан, МУИС, МҮИС товчлол нь бичвэр болон дуудлагын төсөөтэй, латин галигт “МUIS” гэж ижил бичигддэг” гэх зэргээр маргав.

Хэрэгт авагдсан баримтаар, МҮИС нь БСШУ-ны сайдын 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 39 дүгээр тушаалаар “Монголын Үндэсний коллеж”-ийн ангилал, БСШУ-ны сайдын 2004 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар тушаалаар “Монголын Үндэсний дээд сургууль”-ийн ангилал, БСШУ-ны сайдын 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар “Монголын Үндэсний их сургууль”-ийн ангилал авсан, магадлан итгэмжлэгдсэн сургууль байна.

Монгол улсын төрийн хэлний зөвлөлийн хэл шинжлэлийн дүгнэлтэд “...“National University of Mongolia”, “Mongolian national university” гэсэн хэллэгүүдийн үгийн бүрэлдэхүүн болон дуудлага ижил үгсийн байрлал өөр тул авианзүйн талаар төөрөгдүүлэх боломжгүй, ялгаатай, “Монгол Улсын” гэсэн хэллэг нь тус сургууль төрийн өмчийн байгууллага болохыг илэрхийлж байна.

“Монголын Үндэсний” гэсэн хэллэгийг Монгол Улсад бүртгэлтэй төрийн болон төрийн бус ямар ч байгууллага хэрэглэж болно, нэрийн товчлол болох МУИС, МҮИС нь бусдыг төөрөгдүүлэх үндэсгүй, МУИС ба МҮИС-ийн бэлгэ тэмдэг, логонууд нь эрс өөр байна.

Иймээс Монголын Үндэсний их сургуулийн нэр нь “Өрсөлдөөний тухай” хуулийн “Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа” гэсэн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсгийн “Бусдын барааны тэмдэг, шошго аж ахуй эрхлэгчийн нэр барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлах”-ыг хориглосон заалтыг зөрчөөгүй байна” гэжээ.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээс, хариуцагч яам нь “МҮИС нэрийг үндэслэлгүй авсан, нэр нь төрийн өмч учраас буцааж авна, МУИС, МҮИС гэх нэр бичвэр болон дуудлагын хувьд төсөөтэй, нэрийн давхардал нь гадаад харилцаанд болон хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн” гэх мэдээллийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй тул 
МҮИС-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэхэмжлэгчээс уучлалт гуйх, мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийхийг яаманд даалгаж шийдвэрлэсэн байна.



  Хураангуй бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний 

хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул




Сэтгэгдэл (22)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.17.23.197
    2022/11/03

    Шүүхийг шүүх цаг болсон юм бишүү?

    Хариулах
  • 202.9.47.23
    2022/11/02

    Энх-Амгалан сайдын бодол байр суурь зөв шүү дээ. Манай шүүгч нар яямагт шудрага, үнэн зөвийн эсрэг шийдвэр гаргадаг ийм цаг болсон. Шүүгч нарын дунд амь бөхтэй оршиж байгаа авилгач, шудрага бус тогтолцоог үндэсээр нь өөрчлөх хэрэгтэй.

    Хариулах
    • 202.5.206.166
      2022/11/03

      Сайд маш зөв ярьсан шүү нэрээ солихгүй бол МҮИС-ыг шууд татан буулгах хэрэгтэй ЧАНАРГҮЙ СУРГУУЛИАР ЯАДГИЙН

  • 203.91.114.64
    2022/11/02

    МҮИС бол луйварчид

    Хариулах
  • 124.158.90.34
    2022/11/02

    Энх-Амгалан сайдаа, таныг дэмжиж байна гэхдээ - боловсорлын хуулиндаа өөрчлөлт оруулчихвал /ангилалд; улсын-үндэсний гэдгийг нэг мөр шийдэх/ энэ асуудал шийдэгднэ - хууль гарчихвал үндэсний гэснийгээ МҮИС хүсээгүй ч, хасч нэрээ өөрчлөх ёстой болно шүү дээ

    Хариулах
    • 202.5.206.166
      2022/11/03

      ЯГ ҮНЭН

  • 202.126.89.5
    2022/11/02

    МҮИС бол ямар ч сургалт байхгүй хэдэн цагийн багш хичээл ордог. Тэр багш нар нь даам гарсан. Хичээл ээ ордоггүй.Төгссөн оюутнууд нь мэдлэггүй. Том барилгаас цаашгүй сургууль нь хэсэгхэн хэсгийг нь эзэлдэг

    Хариулах
  • 192.82.67.254
    2022/11/02

    Энэ шүүгчийн боловсролын түвшинг шалгуулах эсвэл АТГ-д өгч хахууль авсаныг нь шалгуулья. Эсвэл сэтгэцийн эмнэлэгт үзүүлэх ньзүйтэй.

    Хариулах
    • 64.119.21.248
      2022/11/02

      Харин тийн, манай зарим шүүгчдийн ур чадвар, сэтгэцийг шалгамаар шүү

  • 192.82.67.254
    2022/11/02

    монголын шүүх монголын эрх ашгийн эсрэг

    Хариулах
    • 202.126.89.30
      2022/11/03

      Тийм ш дээ

  • 18.179.198.67
    2022/11/02

    Энх-Амгалан сайдад хувийн сонирхол, өшөө хонзон байхгүй нь ойлгомжтой. Монголын боловсролын гадаад ертөнц дэх үнэлэмжийг нэмэгдүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх, нэр хүндийг хамгаалын төлөө явж байгаа нь харагддаг. Монгол Улсын их дээд сургуулиудын диплом гадаад оронд хүлээн зөвшөөрөгдвөл улсын, хувийн сургууль гэлтгүй бид, Монголын төгсөгчид хүүхдүүд маань цаашилвал Монгол Улс маань л хожино шүү дээ.Та бүхэнд үзэл бодлоо тулгасангүй, уурлаж загнасангүй, санаа бодлоо хуваалцаж байгаа шүү.

    Хариулах
    • 192.82.67.254
      2022/11/02

      тийм шдээ. ямарч ухаан саруул хүн ийм дампуу сайн дурын уран сайханч нар ДУУрь бүжгийн театрын тайзан дээр орилж бүжиглэж байгаа юм шиг сургуулийг үндэстний гэж үзэх вэ. Шившиг.

  • 18.179.198.67
    2022/11/02

    Ийм хулгайн аргаар мөнгө олохоор үнэнээ хэлээд шударгаар өрсөлдөөд, түмэнд танигдаад,нэр хүндээ олоод яваач дээ. Анхаарал тавьсанд баярлалаа.

    Хариулах
  • 18.179.198.67
    2022/11/02

    Бидэнд маш ойрын жишээ байгааг мартаж болохгүй. Энэ бол МИАТ , Айро Монголиа. Энэ бол яг МУИС, МҮИС-ын нэрийн давхцалтай адил асуудал. Миний танил гадаадын иргэн МИАТ-ын Бойнг агаарын хөлгөөр зорчих гээд Айро Монголиа-гийн Фокер ч бил үү онгоцоор нисч ирчихээд хулхидуулснаа ярьж өндөр үнэтэй тийзээр хэзээ ч суухааргүй агаарын хөлгөөр ирснээ ярьж байсан. Би энэнээс цааш ярих уу? Айн.

    Хариулах
  • 18.179.198.67
    2022/11/02

    Энэ шийдвэрийг гаргасан шүүгч таныг өөрийнхөө нас, ажилласан түүх, боловсролын талаархи товч намтраа олон нийт ард түмэндээ нээлттэй индэр дээр тавих байлгүй дээ гэж найдаж байна. Овог нэр, ажлын газар, албан тушаал зэрэг хувь хүний нууцтай мэдээлэл бидэнд хэрэггүй. Баярлалаа.

    Хариулах
  • 18.179.198.67
    2022/11/02

    Миний бие МУИС (MUIS)-ын 1989 оны төгсөгч, намайг сурч байхад МҮИС (MUIS) гэдэг сургууль байгаагүй.

    Хариулах
  • 18.179.198.67
    2022/11/02

    Хуучин ЗХУ,ОХУ-д гадаад ертөнцөд нэр хүндтэй тэр олон их дээд сургууль байхад МГУ ( Ломоносовын нэрэмжит), МГИМО хоёрхон сургууль Государственный тодотголтой байсан шүү дээ. Шүүг та шийдвэр гаргахдаа ядаж хэдхэн жилийн өмнөх бодит амьдрал энэ тэрийг судалж ойлгож дүгнэлт хийж гаргаж бай, мэдэхгүй бол ахмад үеэсээ асууж мэд. Энэ нэр болгон чинь учиртай зиндаа илэрхийлсэн цол юм.

    Хариулах
  • 18.179.198.67
    2022/11/02

    Шүүх шийдвэрээ цаасан дээр бичсэнээс биш амьдралаас урган гарсан бодит амьдрал дээрээс гаргах учиртай. Энх-Амгалан сайдыг дэмжин бүгдээрээ хамт давж заалдая. Сайд болон бидэнд ямар ч ашиг сонирхол байхгүй, үнэнийг тогтоолгох л зорилго бий. Нэр мундсан юм уу? Ямар гавьяатай гэж national гэсэн нэр авах эрхтэй юм? Хойшид аливаа байгууллага National нэрийг хүртэх цензур, босго, шаардлагыг тодорхой болгож өгөх хэрэгтэй.

    Хариулах
  • 18.179.198.67
    2022/11/02

    Иймд үе үеийн МУИС-ын төгсөгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн гарын үсэг цуглуулцгааж гаргасан шийдвэрээ эргэн харахыг шаардахыг уриалж байна. Монголын урдаа барьдаг эрдэмтэд, улс төр, нийгэм, УААА-н салбарын анхдагчид МҮИС-аас биш МУИС-аас бэлтгэгдэн гарсан юм шүү. Анхны төгсөгчид ахмадууд маань ч хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тул тэднийхээ эрдэм мэдлэг, авьяас чадварыг хэлмэгдэлтэд өртөхөөс хамгаалцгаая.

    Хариулах
  • 18.179.198.67
    2022/11/02

    Энх-Амгалан сайд зөв асуудлыг хөндөн тавьсан боловч мөнгө дийлж байх шиг байна. Олон улсад Монгол Улсын дээд боловсролыг улсынхаа нэрийн өмнөөс төлөөлдөг анхны их сургууль, эрдэмтэн багш нар, шинжлэх ухаанд оруулсан олон бүтээлүүд, Монгод Улсын олон салбарын их сургуулиудыг өөрөөсөө төрүүлэн, салбарлан гаргасан Монгол Улсын Их Сургуулийн нэр алдрыг хэдэн барилга үл хөдлөх хөрөнгөтэй ШУ-нд оруулсан хувь нэмэргүй, түүх, бүтээлгүй хувийн сургууль гадаад ертөнцийг төөрөгдүүлэн ашиглах нь яагаад ч байж болохгүй үйлдэл. Анхнаасаа хүүхдүүд болон гадаадын байгуулага иргэдийг төөрөгдүүлэн МУИС-ын нэрийг ашиглах луйврын зорилготой байсан нь хэн бүхэнд ойлгомжтой байгаа шүү дээ. Би төгссөн сургуулиа нэг муу хувийн сургууль төгссөн мэтээр бусдад ойлгуулж өөрийгөө доош хийхийг хүсэхгүй.

    Хариулах
    • 202.9.46.75
      2022/11/02

      Энэ нэр ,, МҮИС,, үнэхээр ард түмний толгойг төөрөгдүүлж будилуулдаг хувийн сургууль. ДЭЭРХ тушаалуудыг харахад аажим аажмаар нэрээ ахиулсаар Үндэсний Их Сургууль болгочихсон. Цагийн багшаар сургалт явуулдаг ийм хувийн сургуульд ,, МУИС,,ийнхаа нэрийг луйвардуулахгүй ээ