Нурууны өвчнийг энергиэр эмчилж, аура засал хийдэг Д гэгч эмэгтэй үйлчлүүлэгч О-г нүцгэлэн утсаар биеийг нь ороож, архи, арц хольж рашаан бэлтгэн дөрвөн талд нь лаа асааж зан үйл хийсэн. Үйлийн явцад лаа унаж, гал гарсны улмаас үйлчлүүлэгч О-ы бие 59 хувь нь түлэгдэж, цаг алдалгүй эмчилгээ хийлгэсэн ч амь насаа алджээ.
Шүүхээс, шүүгдэгч Дулмааг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Ингэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, эмчилгээ болон оршуулгын зардлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж буй ухамсар хандлага гэх хувийн байдал зэргийг харгалзан үзэж таван жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноожээ.
Мөн дахин аура засал гэх зан үйлийн үйл ажиллагаа явуулахыг хоригложээ.
ЭХ СУРВАЛЖ: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
192.82.78.185
Эмчилгээ хийж байгаад санамсаргүй гээд санаатайгаар алчихвал тэнсэн авах нь ээ
Хариулах202.126.89.133
Яахарай тэнсэн авдаг юм ямарч нотлогдоогүй зүйлр хүнг эмчлэнэ гдг чнь гэмт хэрэг ялын өг дөхин иим хууран мэхлсэн үйл ажлгааг н зогсоо
Хариулах