Сүүлийн үед гадны банк оруулж ирэх нь зөв буруу гэх талцал нийгэмд үүсэх болов. Жижиг зах зээлтэй, зээлийн хүү хэт өндөр манай улсад үе үе гадны банк оруулж ирэх, өрсөлдөөнөөр зээлийн хүүг бууруулах асуудал яригддаг.
Ерөнхийдөө зээлийн хүү ямар хэмжээтэй байх нь макро болон микро эдийн засгийн олон хүчин зүйлээс хамаардаг.

Дээр дурдсан хүчин зүйлсийн аль нэгийг нь шийдвэрлэлээ ч зээлийн хүүг хангалттай түвшинд буулгаж чадахгүй. Тэгэхээр бид гадны банк оруулж ирэх нь зээлийн хүү бууруулах шууд шийдэл гэхээсээ илүү шийдэлд нөлөөлөх хүчин зүйл юм аа гэж ойлгох учиртай.
Ер нь гадны банк оруулж ирэх нь давуу талтай бас сул ч талтай.
Давуу тал: Гадны банк үйл ажиллагаа явуулах нь банкны салбарын өрсөлдөөнийг нэмэх, зээл олголт нэмэгдэх, гадаадаас санхүүжилт татах зэрэг ашигтай тал олон бий. Бизнесийн насжилт бага, арилжааны банкууд нь үгсэн нийлж өндөр зээлийн хүү тогтоодог манай улсын зах зээлд гадны банк дутагдаж байгаа нь үнэн.

Гэхдээ энэ нь гадны банкны охин компани, салбар нэгж эсвэл төлөөлөгчийн газар байхаас хамаараад үр дүн нь харилцан адилгүй байдаг. Иймд “Саалиа бэлдэхэр саваа бэлд” гэдэг шиг эхлээд холбогдох хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох хэрэгтэй.
Эрсдэл: Гадны банкууд ЖДҮ-ийг дэмжинэ гэхээсээ илүү том ААН-ийг онилж, төвлөрч ажилладаг. Өөрөөр хэлбэл зөвхөн ашиг өгч чадах томоохон зээлдэгч нарт үйлчлэхийг эрмэлздэг.
Мөн хөнгөлөлттэй нөхцөлөөр бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох нь дотоодын банкуудыг зах зээлээс шахах талтай. Иймд гадаадын банкуудтай өрсөлдөх хэмжээний дотоодын банкууд тухайн улсад үйл ажиллагаа явуулдаг байвал илүү дээр. Нэг ёсондоо цөөн тооны томоохон гадны банкууд монопол болох эрсдэл бий.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
192.82.67.254
хэрэв гадны банк орж ирвэл энэ луйварын үндэстний банкуудыг хаэн ч тоохгүй шдээ. хэн сайн дураар мөлжүүлэх вэ дээ. ард иргэдээ бодох цаг болж манжийн үед ч ийм их хүүллэг байсангүй. Монголын арилжааны банкууд өдөр тутам ард иргэдээ дээрэмдээд цусыг нь сорж махаар нь хооллож байна шдээ.
Хариулах64.119.26.162
ард иргэдээ боддог хүн гэж дээгүүр байдаг юм уу ? байдаг гэдэгт би л лав итгэхгүй :(