​ Гялгар хар машинаасаа буугаад явган яваад үз дээ

Moderator
1 цаг 8 минутын өмнө

Ахиухан орсон анхны гэж хэлж болох цас өвөлжилтөд бэлэн эсэхийг шалгачихлаа. Зам, талбай тэр аяараа мөстөж, орон сууцны хороолол, гудамж талбайн мөс гялтганан гялалзаж, хүмүүсийн алхаа гишгээг харахаар оцон шувуу аятай л явцгааж байна.
Уг нь хууль, дүрэм журамдаа бол албан байгууллагаа ААН-үүд хааш хаашаагаа 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй. Гэтэл үнэндээ 50 метр битгий хэл үүдний довжоогоо ч цэвэрлэсэн газар ёстой хуруу дарам цөөн байна.
Автозамын явган хүний гарц хүртэл мөстөж явган зорчигчид гарцнаас 2-3 метр холуур тойрч, зарим нь гэрлэн дохион дээр зогсож буй машинууд дундуур гарч байх жишээтэй.
Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход цементэн зам дээр хүмүүс тэр бүр халтирч гулгаа, унаж тусаад байдаггүй. Харин одоогийн энэ гялгар гялтгар хавтангууд бол урин дулаан цагт ч өвөлд ч мөнхийн халтиргаа үүсгэж байдаг.
Үүнийг үргэлж машинаар явдаг, явганаар бараг л явж үзээгүй дарга нар яаж ч мэдэх билээ.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр ГССҮТ-д өнгөрөгч амралтын өдрүүдэд 750 орчим хүн үзүүлсний 20-30 хувь нь халтирч унаснаас бэртсэн байсан аж. Өвгөд хөгшид настайчууд битгий хэл залуус ч халтиргаанаас болж нуруу ууц нь хөдөлж чадахгүй болсон тохиолдол ч олон байсан аж.
Олны нэрлэдгээр энэ гантиг чулуун хавтангууд манай улс шиш уур амьсгалтай улсад ерөөс зохихгүй гэдгийг гаднын жуулчид хүртэл “Монголын дарга нарын мөнгө угаадаг ганц арга нь энэ чулуу, нэг нь хагарахад нэлээд хэсгийг бараг л тэр хэсгийг тэр чигт нь сольдог учраас бараг л ГАНТИГ ЧУЛУУ зүүдэлдэг байх” гэж хошин байдлаар шүүмжилсэн байдаг.
Товчхондоо бол гялгар хавтан бүхий явган хүний замууд ард иргэдийг эрүүл мэндээр нь хохироож байна. Тиймээс хохирлыг нь төр засгийн зүгээс барагдуулах хэрэгтэй.
Мөн албан байгууллагын эзэмшил бүхий газар буюу 50 метр иргэн халтирч, ямар нэгэн зүйлд бүдэрч унах аваас байгууллага хохирлыг барагдуулахыг ёстой. Учир нь Эрүүл ахуйн тухай хуулийн 4.4.3, мөн хуулийн 13.1.6 дугаар заалтад дурдсанаар бол өөрийн ашиглалтад байгаа зам талбайгаа арчилж цэвэрлэх, зорчих хэсгийн аюулгүй байдлыг хангах учиртай. Тйимээс тухай байгууллагаас ч хохирлоо нэхэжилж бас болно.
Эцэст нь өгүүлэхэд эрхэм улстөрчид, дарга, даамлууд та бүхэн ядаж Сүх жанжны талбай, түүний эргэн тойрноор нэг яваад үз дээ... Аяндаа л гэтэлттэй, нуруу нугасандаа юм оруулчихгүй, халтирч унахгүйн тулд тун ч хичээж алхах болно. Гэтдэггүй юмаа гэхэд хөлөөсөө хэдэн кг-ын туухай зүүчихсэн юм шиг алхах болно...


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.56
    2022/11/01

    Sumkaa chin ajillaj chadah uomuu.Hotiin tugjrel.avtobus 2 oo diilehgui olon jil hudlaa yrilaa.Davsaa yvgan zam deer tsatsahad yadgiim.Eersdee idej uusan ulen tsarailsan hulgaichuudaa ULnii uls chin hetsuudlee.ES anhaaral taviach.hurdan arga hemjee avaach.

    Хариулах