Маргаашнаас татвар төлөөгүй, оношилгоо хийлгээгүй автомашинууд Улаанбаатар хотруу нэвтрэх боломжгүй

Moderator
2022/10/31

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хурлаар Авто замын төлбөр хураах цэгийг цахимжуулах тухай Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцуулав.

Нийслэлд шалган нэвтрүүлэх найман товчоо бий. Үүнээс дөрвөн шалган нэвтрүүлэх товчоонд төлбөр хураамж авдаг. Иймээс төлбөр хураамж авах явцыг цахимжуулах ажлыг хийж байна.

Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Нийт 34 хаалганаас 21-ийг цахим хэлбэрт шилжүүлсэнээр тээврийн хэрэгсэл хаалганд ирээд, төлбөрийн харилцаа үүсгэхгүй буюу бэлэн мөнгө, карт уншуулахгүй, шууд нэвтрэх бололцоог бүрдүүлсэн. Төлбөрийн харилцааг гурван аргаар шийдлээ.

  • Нэгдүгээрт, дугаар таних системээр дугаарыг таньж, жолооч банкны картаа бүртгүүлсэн тохиолдолд автоматаар мөнгө шилжинэ.
  • Хоёрдугаарт, И-баримт болон бусад төлбөрийн хэрэгсэл рүү нэхэмжлэл үүсгэж шийдэх бол
  • гуравдугаарт, Е-Mongolia болон smartcar системд нэхэмжлэл үүсэх юм. Энэ нь тээврийн товчоодоор орж ирж байгаа бүх тээврийн хэрэгслийг бүртгэж, зөрчилтэй тээврийн хэрэгслийг оруулахгүй байх нөхцөлийг ч бүрдүүлж, цаашлаад тээврийн хэрэгслээр үйлдэгдэх гэмт хэргийг бууруулахад хувь нэмэр оруулна.

Тус үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болсон, холбогдох байгууллагатай тохирсон” гэв. Мөн холбогдох журмыг шинэчлэх, арваннэгдүгээр сарын 1-ний дотор үйл ажиллагааг нэвтрүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авах хэрэгтэй байгааг хэлж байлаа.

Энэ тухай нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар  "Товчоодыг 2022 оны арван нэгдүгээр сарын 1-н гэхэд цахимжуулах бэлтгэл ажил дуусчээ. Ингэснээр нэг машинаас төлбөр авахад 30 секунд зарцуулдаг байсныг 3 секунд болгоно. Бүх терминалиудаар машин нэвтрэх боломжтой болно гэсэн үг. Мөн хот руу торгууль, татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй машин нэвтрэх боломжгүй болно" гэжээ.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар


Сэтгэгдэл (17)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.5
    2022/11/02

    Юу гээд хуцаад байгаа гөлөгнүүд вэ? Тийм л сүрхий юм бол замаа олигтойхон янзалчаад зам ашигласны 20к аваач малнууд минь тэгэж чадахгүй байж жил болгон зам ашигласны 20к авна аль эсвэл нэг баян гөлөгийн янхандах мөнгийн бэлдэж өгөөд байдаг юмуу хаашаа юм

    Хариулах
  • 103.206.195.26
    2022/11/01

    Болж болж. Татвар торгуулиа төлөх л ёстой. Төлж чадахгүй бол дүрмээрээ яв гээд сайн төлүүлэх хэрэгтэй.

    Хариулах
  • 139.5.218.41
    2022/11/01

    Alaad ug, torgoj shiitgeed ug, bugdiin bairand n oruul. Mongol hun shiitgel avj yum oilgno. Za ehleed e-mongolia g oligtoi tatvar tuldug bologchih, zam aa zaschih

    Хариулах
  • 103.229.121.71
    2022/11/01

    Ёстой зөв…

    Хариулах
  • 202.55.188.126
    2022/10/31

    Zuw

    Хариулах
  • 66.181.160.102
    2022/10/31

    зөвшдээ, одоо хотоор явж бгаа машинуудаа ч бас торгууль татвараа төлөөгүй бол битгий явуул

    Хариулах
    • 66.181.161.93
      2022/11/01

      Үх новшоо

    • 150.129.141.172
      2022/11/01

      zl

    • 202.126.89.240
      2022/11/01

      Шаамой

  • 66.181.189.160
    2022/10/31

    Tsaxim tsaxim l gex iym bankind torguuli tolboroo xiicheed baixad tolbor tolson ni erosoo xasagdaxgvi xeden jil l torguuli ortoi l vawaad bna zaawal tegeed torguuli tolson banknii barimtaa l vzvvleed vawaad baix yy daraa ni mashinaa zarj vrxeer tologson torguuli tolbor ni daxin garsaar l baix iym argaa baraad awch bgaa xvn ni daxiaad l dawxar tolood l vawaad baix yy tolbor tolson l bol tolson geed naad tsaximdaa xiigeed baij boldoggvi iym yy

    Хариулах
  • 64.119.16.134
    2022/10/31

    oruulahgvi gej baihaar zurchiltei baiwal gazar deer ni zurchulgvi bolgood oruulah ajilaa dawhar hii za

    Хариулах
    • 202.55.188.83
      2022/10/31

      шууд мсжээр ирж байна лээ, холбоосоор ороод төл гээд

  • 103.229.123.143
    2022/10/31

    Zov 333. Orkuud tsaashaaa...

    Хариулах
    • 66.181.161.32
      2022/10/31

      Chi zailaa mongoloos zail

  • 192.82.84.117
    2022/10/31

    haraal idmeruud. jiriin irgedee chiregduulj tatvar torguuliar mongo idehee bodoh yum. ogson mongo henii dansand orj henii nuuts amrag huuhend bair mashin bolj ochij baigaa bol doo. irgenii dain husej baina.

    Хариулах
    • 117.111.26.88
      2022/10/31

      tiim shvv

    • 202.126.90.158
      2022/10/31

      Oooork