Шадар сайд С.Амарсайхан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр “Энэ оны 6 дугаар сарын байдлаар 110 орчим мянган иргэнд ипотекийн зээл олгосон. Нийт санхүүжилт нь 6.5 их наяд. Хүү буулгах, урьдчилгаа төлбөрийг багасгах асуудал яригдаж байгаа. Засгийн газраар удахгүй оруулж шийдвэрлүүлнэ. Найман хувийн хүүгээр ипотекийн зээл авсан иргэдийнхийг 6 хувь руу оруулах бүрэн боломжтой гэдэг тооцоолол гарсан. Удахгүй шийдвэрлэнэ.” гэж мэдэгдсэн нь олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд ковидын цар тахлын нөлөөтэй холбоотойгоор ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломж олгосон. Тиймээс иргэд ирэх 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн ипотекийн зээлээ төлж эхэлнэ. Ингэхдээ Шадар сайд С.Амарсайханы хэлээд байгаачлан 8 хувийн зээлээ 6 хувь руу буулгачхаасай гэж хүлээж буй. Тэгвэл зээлээ хойшлуулах биш хүү нь буурсан дээр төлөөд явъя гэх нь гарцаагүй.
Угаас Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн хавраас ипотекийн зээлийн хүүг бууруулах боломж хангалттай байгааг харж, судалгаа хийлгэн, МИК болон Монголбанкынхантай уулзалт хийсэн.
Тэр уулзалтуудынхаа дараа “Монголбанкнаас санхүүжилт нь гарч арилжааны банкуудаар дамжин иргэдэд хүрдэг уг хөтөлбөрөөс “Монголын Ипотекийн корпораци” зуучилсан гэдгээрээ иргэдийн сар бүр төлдөг төлөлтөөс хувь авч байна. МИК дундаас нь хувь авдаггүй бол монголчууд ипотекийн 8 хувийн зээлийг 5-6, одоогийн 6 хувийн зээлийг 5 хувиар авах боломжтой байсан. Тиймээс энэ асуудлыг цааш нь илүү нухацтай авч үзэж, бодит үр дүнд хүртэл нь тууштай анхаарч ажиллана” гэж мэдэгдэж байсан.
Цаашид Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) МИК-д тавьдаг хяналтаа сайжруулж, Монголбанк Ипотекийн зээлийн журамдаа өөрчлөлт оруулж, ипотекийн зээлийн хүүг бууруулахтай холбоотой арга хэмжээ авч иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах хэрэгтэй гэх байр сууриа илэрхийлсээр ирсэн.
Түүний энэ байр суурийг зарим хүн МИК-ийг төрд авах гэсэн башир арга хэмээн хардаж байсан ч Шадар сайд С.Амарсайхан “МИК-ийг татан буулгах, эсвэл төрд шилжүүлэх тухай яриагүй. Зохион байгуулалт, бүтцээ эргэж хар. Хяналтаа сайжруул гэж хэлж байгаа юм. Хүүг 0.5%-аар ч болтугай бууруулах ёстой. Ипотекийн зээлийн хүүг 6 хувиас бууруулах боломжтой. Саяхан би хэлсэн. ХХБ-д оролцохгүй салбар, ороогүй үйл ажиллагаа гэж алга. МИК-ийн дийлэнх буюу 50-иас дээш хувийг ХХБ, Улаанбаатар хотын банк эзэмшиж байна” гэж байсан.
Тэгэхээр дээрх хяналтын болон бэлтгэл ажлууд хийгдсэн учраас Шадар сайд ипотекийн асуудлыг дахин хөндөж, хүү, урьдчилгааг бууруулах тухай байр сууриа бататгаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
202.55.188.97
Yoooo araichdee 20 jil zeel tuliishdee . !!!!!! Bodoldooo 1 huwi ch gesen hasah bolomj bwal hasaad ugulduu guij bn
Хариулах43.228.131.238
140 саяын зээл 8% ийн ипотект аваад, 10 жил зээлээ төлөөд харсан чинь, зээлээс 15 хан сая төлөгдөж, хүүнд нь 110 сая өгсөн байдгийн, дахиад 10 жилийг яаж өнгөрөөх вэ. Нэг л биш ээ, Зохицуулж өгөөч, 5-6 % ядаж болгож өгөөч. Тэгээд зээл, хүү 2 тэнцүү аваач дээ. яаж амьдар гээд байнаа.
Хариулах202.126.88.100
Богино хугацаагаар зээл авах чинь яагаав. Тэртээ тэргүй инфляциараа мөнгөний ханш сулраад байхад яалтай вэ.