“Х” гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүүхэд өшиглөсөн

Moderator
2022/10/31

Өнгөрсөн амралтын өдөр "Halloween" -ийн баяр хэмээн хаалга тогшсон охиныг нэгэн иргэн өшиглөж, зодсон гэх мэдээлэл сошиал орчинд тархсан. 

Энэ талаар цагдаагийн байгууллага: 

- Цагдаагийн байгууллагад 2022 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 16:48 цагт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Доод айлын хүн манай хүүхдийн гэдэс рүү өшиглөсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад есөн настай, эмэгтэй “Н” гэгчийг  "Halloween" -ийн баяр гэж чихэр цуглуулах зорилгоор доод айлын хаалгыг тогшиход тус байранд оршин суух 56 настай, эрэгтэй “Х” гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өшиглөсөн гэх үйлдэлд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна гэсэн байна. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.60
    2022/11/01

    Муухай муу ёрын аймшгийн байдлаар нүүр амаа будсан муухай хувцас өмссөн хүүхэд залуучууд айлын хаалга нүдээд ганц чихэр гуйгаад зогсож байх тийм сайхан юм уу . Айл бүхэн хүүхдийг чинь загнаж байгаа харагддаг тийм сайхан үйлдэл тмйм сайхан баяр уу? Би л лав давс цацна бүүр дургүй хүрвэл өшиглөнө байх.Үнэхээр муухай санагддаг нуугаад яахвэ

    Хариулах
  • 66.181.160.101
    2022/10/31

    Nyalh huuhded 5 chiher ugchihud hoosroh ni u. Yadag muu arhichin be . Huuhed ushigluud bh da yahab dee

    Хариулах