Түүний гаргасан үйлдлийг харахаар нүд халтирч, зүрх зүсэгдэх шиг болж билээ. Дахин тэр бичлэгийг харахыг ч хүсээгүй. Нууц амрагтаа уурласан ч юм уу, хамтдаа үхэх гэсэн ч юм уу, улангассан араатан ч юм уу гэмээр буруу зөрүү явдалтнуудын балгаар “Аарцагных нь яс задарсан, шилбэнийх нь яс үйрсэн...” охин одоо ч ёолж л байгаа.
Бид тухайн үед тэр бяцхан охиныг өрөвдөн ярьж нулимс унагаж байсан ч аажим аажмаар мартаж байна. Гэхдээ хэргийг мөрдөж буй мэргэжлийн байгууллагад хэн нэгэн эрхтэн дархтан нөлөөлсөн учраас зориудаар энэ хэргийг бүдгэрүүлж олны санаа бодлыг өөр зүйл рүү чиглүүлэхийг хичээж буй нь ч харагдаж байна.
Албан тушаалтнууд ханцуй дотроо, өвөр хоорондоо наймаалцдаг юм байж. Тэгвэл ард түмэн тэр тусмаа охин үртэй ээж, аавууд мартах учиргүй. Харин ч түүний төлөө дуу хоолойгоо нэгтгэх учиртай.
“Хэрэг мөрдөн байцаалтад байгаа учраас...” гэдэг дөрөвхөн үгээр халхавч хийж тэр хөөрхий охины ар гэрийнхнийг дуугарахыг ч хатуу хориглочхож.
Энэ тэгээд нөгөө хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч Ардчилсан Монгол Улс юм гэж гэж үү. Монголчууд ийм Ардчиллыг хүссэн юм гэж үү.
Хөөрхий охины ёолох дуу намжаагүй байхад ард түмэн бид ийм амархан түүнийг мартах учиргүй. Орчлонгийн олон бэрхшээл зовлон дунд бид бүгдээрээ өөр өөрийнхөө туулах замаар туучиж яваа ч хүнлэг сэтгэл, хайр энэрлээ хэзээ ч алдаж гээж болохгүй.
Өнөөдөр эмнэлгийн орон дээр ёолоод хэвтэж буй тэр жаахан охин тэрхүү бяцхан ертөнцдөө хэчнээн их хүсэл мөрөөдөл тээж байсан бол...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
66.181.161.62
Yamar hargis yum be.Yagaad etseg eh duugarahgui baigaa yum be.
Хариулах66.181.160.5
хэнд ч итгэх аргагүй болж дээ
Хариулах66.181.160.102
Хэргийн газрын үзлэг гэж хийлтгүйгээр машины мөргөж, хүүхэд дайрсан бичлэг нь ил байсаар байтал юугий нь хэрэг мөрдөн баайцаалтад байна гэж халхавчилдаг байна. Арга хэмжээгээ авах л хэрэгтэй.
Хариулах202.179.3.246
ямар муухай харгис юм дээ
Хариулах66.181.161.209
Ёстой хэлэх ч үг алгаа . Хурдан л эдгээсэй
Хариулах202.179.26.184
Тийм шүү
Хариулах