Ихэнх монголчууд гадаадынханд тэр тусмаа бөөрөө нийлүүлэн оршин тогтнож буй өмнөд хөршийнхөндөө муу байдаг. Элдвээр хэлж байдаг ч бид тэднээс хараат байдаг гэдгээ Ковидын үед сайн мэдэрсэн. Үүнийг өгүүлэхийн учир нь “Өмнөд хөршөөс хараат байгаа”-г том гүрэн төрийн бодлогоороо бидэнд цаг ямагт сануулж буйг анхааруулах гэсэн хэрэг.
Нөгөөтэйгүүр монголчуудад дэлхийд гайхагдах хэмжээний ургадаг, ухдаг баялаг байгаа хэрнээ тэднээс хараад байгаа нь Монголын төрийн бодлого муу байгааг бэлхнээ харуулж байна.
“Хушхан” брендийн захирлын хэлснээр “Монголчууд жилдээ бэлддэг самрынхаа 0.1 хувийг нь өөрсдөө хэрэглэж, 99 хувийг нь гадагш нь гаргадаг бөгөөд тэрхүү гадагшаа гаргаж байгаа хэсгийг 100 сая доллар болгох боломж бий” гэж байгаа.
Гэтэл төр засгийн зүгээс үүнийг олж харах ч үгүй, огт мэдэхгүй явна. Гэхдээ олны нүдэнд л ингэж харагдаж буй болохоос дээр дурдсан тоо битгий хэл ашиг улстөрчдийн халаасанд орсон байхыг ч үгүйсгэхгүй. Ингэх хэлэхийн учир нь самрын бизнесийн ард Монголын баячууд, улстөрчид байдаг” гэх яриа хоосонгүй гэдгийг сануулах гэсэн хэрэг.
Товчхондоо бол байгалийн баялагтаа эзэн болохоор БОАЖЯ-наас шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөж ажлаа эхлээд байна. Харин үүнд шат шатны байгууллагууд гар бие оролцож дорвитойхон хамтарч ажиллах хэрэгтэй.
Тэгвэл жилдээ 15-20 тэрбум төгрөгийн татвараас зугтдаг компаниудыг ч журамлаж ядаж л тэр хэмжээний мөнгө Монгол Улсын эдийн засагт үр өгөөжөө өгөх нь тодорхой.
Тэгээд ч дэлхийн зах зээлд 1000 кг самрыг 30-50 ам доллароор үнэлж байхад манай улс яагаад 10 хувьд нь ч хүрэхгүй үнэлгээгээр гаргаж байх ёстой гэж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
202.126.89.88
gr kg aa andurch edr zl2
Хариулах66.181.161.119
1тн нь 50 доллар юмуу. 1000гр юм уу. Нийтлэлээ эргэж хараарай
Хариулах139.5.218.173
Ихэнх нь түүх явцад хатаад хорогдол их гардаг учир нэг их үнэд хүрдэггүй. Гадаадад газрын самраас авхужлаад самар жлбэг учир авдаггүй байхөө.
Хариулах150.129.141.224
1 тонн 50$ гэхээр арай бага үнэлээд байгаан бишүү арайчдээ
Хариулах