Энэ сарын 7-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа бол бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа, ШШГЕГ-ын дарга Д.Загджав, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал нар багтжээ.
Тэгвэл өнөөдөр /2022.10.28/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон дотоодын аж ахуйн нэгж болон иргэдийн нэрсийг зарлаж, олон нийтэд мэдээлэл хийв.
Судалгаагаар өнгөрсөн 10 жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироосон, залилсан 57 хэрэг бүртгэгджээ. Тэдний заримынх нь хэргийг хэрэгсэхгүй болгосон, цагаатгасан бол заримынх нь хэрэг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд яваа талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллийнхээ эхэнд тодотголоо.
Өөрөөр хэлбэл, нийт 57 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 20 хэргийг хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин гурван хэрэг шүүхийн шатанд яваа бол дөрвөн хэргийг шүүхээр шийдвэрлжээ. Өнөөдрийн байдлаар 15 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нийт хэргийн 65 хувь нь залилах, бусад нь хөрөнгө завших болон мөнгө угаах, дээрэмдэх, авлигын гэмт хэргүүд эзэлж байгаа гэх мэдээллийг өглөө.
Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, иргэн хохирсон талаар гомдол мэдээлэл хүлээн авах 77877768 тусгай дугаарыг ажиллуулж эхэлсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллийнхээ үеэр хэллээ. Уг дугаарын өнгөрсөн долоо хоногоос ажиллуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд найман гомдол, мэдээлэл иргэдээс ирсэн байна.
Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт зочид буудал ажиллуулдаг гадаадын иргэнийг Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав хэрэгт холбогдуулан дарамталж эд хөрөнгийг нь дээрэмдэж авсан гэх гомдол иржээ. Уг гомдлын дагуу Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллийнхээ үеэр онцоллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
150.129.141.223
Gadaadiinhaniig zalilj ih mubgutei bolood nuuts amragtaa mashin bair, barand orood 100$ taraaj baisan huniig sonsoj l yavlaa. Manaihan yaanadaa.
Хариулах185.253.121.4
Хамаатан садангууд нь гэж лусын хаанаас ч баян хүмүүс байдаг. Тэдний тэр их хөрөнгөний гарал үүслийг шалгахаас ажлаа эхэлбэл мааш амархан
Хариулах64.119.19.195
Ажлын хэсэгт нь хулгайчууд орчихож ичихгүй юм аа.
Хариулах202.9.46.67
Прокурор байхдаа мөн ч их авилга дээрмийг шаасан даа муу авилгач
Хариулах192.82.85.84
А Н бол хэзээ ч ийм утас ажиллуулахгүй НУУХ ЮМ ИХТЭЙ ӨВӨӨ НАР БОЛОХООР
Хариулах192.82.85.84
Ганцхан Ганболдыг дээрэмдээгүй л юмбна лда
Хариулах192.82.85.84
Коммөнт устгаж бнөөө
Хариулах192.82.85.84
Баахан нүгэл хийж хариуд нь охиноо хүний гарт алдсан юм байж
Хариулах66.181.176.16
Tiin bn
192.82.85.84
Ene teneg yum ingex geed baijdee
Хариулах192.82.85.84
Үйлийн үр хаалга андуурдаггүй. гэжуга
Хариулах192.82.85.84
Сургуульд тийм ч сайн сураагүй л дэ
Хариулах185.253.121.4
Малын эмч байсан хүн.
192.82.85.84
Ганцхан Тордойн Ганболдыг дээрамдэж мөнгөтэй болоогүй нь л лавтай .....б БИЗНЕС ухаан дутна л даа
Хариулах202.9.46.160
Dambiin Hishgee.Dorligjav.An odiin deeremchid.gaigui sain ajillaj bga kampaniig zaaval unagaah ajillagaa yvuuldag deeremchid.Odoo uhaan orsonuu.Harj l baiya.
Хариулах192.82.85.84
Энэ Дорлигжав ёстой хулгай хийж хүн дарамталж л баяжсан бх !!, Увсын Зүүнговьд сурлага муутай 000 хүүхэд бсан гэж ярьдаг юм билээ
Хариулах122.201.21.29
Угаасаа гадны дотны ялгалгүй дээрэмддэг нөхөр гэсэн биз дээ
Хариулах66.181.161.64
Sh@@na biz
Хариулах