Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон 57 хэргийн талаар прокурорын зөвшөөрлөөр нийтэд мэдээллээ.
Тэрбээр "АТГ-аас ирүүлсэн мэдээллээр мөрдөн шалгах ажиллагаанд 3, хэрэгсэхгүй болгосон 1, хэргийг нь хаасан 1, шүүхийн шатанд 1, шүүхээр шийдвэрлэгдсэн 1 хэрэг байна.
ЦЕГ-аас өгсөн мэдээллээр 50 хэрэг бий. Үүнээс мөрдөн шалгах ажиллагаанд 12, шүүхийн шатанд 2, шүүхээр шийдвэрлэгдсэн 3, хаасан 19, хэрэгсэхгүй болсон 14 хэрэг байна.
Хэргүүдийн зүйлчлэлийг авч үзвэл
залилах 37,
завших 6,
мөнгө угаах суурьтай 11,
дээрэмдэх 1,
хахууль өгөх, авах 3,
албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 3,
мансууруулах эм, бодисыг ашиглах хэрэг 5%-тай.
Гадаадын иргэн, хуулийн этгээдээс Монгол Улсад хөрөнгө оруулж хохирсон нийт 57 хэргийн 20-ыг нь хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг дэлгэрэнгүй өгч болно гэсэн учир овог, нэрийг бүтнээр нь хэлье. Япон улсын иргэн Такахама Кеничи нь их хэмжээний мөнгөө залилуулсан гэх хэрэг байгаа. Монгол Улсын иргэн О.Болд нь Япон улсын иргэн Такахаматай Монгол Улсад ББСБ байгуулан хамтран ажиллахаар тохиролцож, Ориентал капитал, Ориентал инвест гэдэг компанийг байгуулсан. Ингээд зохиомол байдлыг бий болгон хуурамч данс, хуулга, санхүүгийн тайлан гарган япон улсын иргэнээс 4.2 тэрбум төгрөгийг залилсан.
Хэргийг нээсэн огноо нь 2018 он.
Хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангиар зүйлчлэгдэн яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр Болдод 6 жилийн хорих ял оногдуулсан. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байгаа" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
202.126.88.199
2017 оноос хойш борооны дараах мөөг шиг олон ББСБ-ууд гараад ирсэн дээ.Гэр хорооллын гудамж бүрийн аман дээр ийм зээл өгнө тийм зээл ав гээл.Хөгжлийн Банкны Мөнгө л байж дээ ХӨӨРХИЙ гэж
Хариулах202.126.90.65
Тул биш жарайхайг зарлаж байна шдээ нөгөө Д.Дорлигжа
Хариулах192.82.82.161
Хуйвалдааны жинхэнэ эздийг зарлана гэсэн яасан бэ, гар хөлүүд нь ч яахав дээ, шангаа хүртэнө биз
Хариулах