E-police аппликэйшнээр автомашины зөрчлийг мэдээлсэн иргэнд тухайн торгуулийн мөнгөн дүнгийн 20 хувийг нь авах боломжийг бүрдүүлэхээр албаныхан ажиллаж байгаа тухай өмнө нь мэдээлсэн.
Өчигдрийн байдлаар тус аппликэйшнийг 40,300 хүн татаж авч, бүртгүүлсэн байсан төдийгүй өдөрт иргэдээс зам тээврийн зөрчлийн талаар 1,100-1,200 гаруй мэдээлэл ирдэг хэдий ч 500-600 нь л баталгааждаг талаар ТЦА-ны Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Гомбосүрэн хэлж байв.
Урамшуулал олгох тухай мэдээлэл өчигдөр хэвлэлүүдээр цацагдсанаас хойш зөрчил мэдээлсэн тоо нэмэгдсэн эсэхийг тус газраас дахин тодруулахад "Өдөрт дунджаар зөрчлийн 1,000 гаруй мэдээлэл тухайн аппликэйшнээр ирдэг байсан бол өчигдөр 4,200 болж нэмэгдсэн байна" гэдгийг хэлэв.
Гэхдээ дээрх гомдлуудаас хэд нь баталгаажсаныг одоогоор хянах боломжгүй байгаа аж.
Түүнчлэн E-police аппликэйшн дээр гарч ирж буй 141,600 гаруй гомдлын тоо нь 2022 он гарснаас хойших мэдээлэл юм байна. Үүнээс 75,300 орчим зөрчил нь баталгаажсан гэв.
Ташрамд дурдахад, одоогоор урамшуулал олгох журам боловсруулж байгаа бөгөөд журам гарсны дараа урамшуулал олгож эхэлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна