“Хөгжлийн банкны хэрэг”-ийг олны зүгээс “Анхнаасаа л дампууруулах зорилготой байсан... гэж хардаг. Гэхдээ “Мянган үхрийн эвээр...” гэдэгчлэн үүн дотор үндэсний үйлдвэрлэгч цөөхөн компаниудаа багтаачхаж байгаа ч ялгаж салгаж харж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нэгэнтээ “ Хөгжлийн банкны хэргийг” шалгах гэхээр янз янзын хүмүүс орж гарч орооцолдоод...” гэсэн утга бүхий үгсийг их л ууртай, цөхрөнгөө барсан байдалтай хэлж байсан удаатай. Арга ч үгүй. Тэр Хөгжлийн банкны асуудлаар УИХ-аас Хянан шалгах түр хороо байгуулахад даргаар нь томилогдсон болоод тэр.
Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд яригдаж “Хамгийн том мөнгөн дүнтэй хэрэг” гэгдээд байгаа эл хэргийн зээл авсан бус зээл олгосон нөхдөөс эхлээд шалгаж эхлэх нь оновчтой санаа гэж нийтийн зүгээс үздэг. Учир нь олон нийт энэ банкны асуудал болохгүй байгаа тухай “ Хөгжлийн банкныхан маш хурдан зээл гаргаж өгөөд 5-10 хувийг нь авдаг гэнэ...” гэх яриа гарах үед л хууль хүчний байгууллагууд анхааралдаа авах байсан юм.
Харин үүнд “Хэрэгжүүлэх сонирхол хэнд ч байгаагүй” гэдэг хариулт яв цав тохирно.
Гэхдээ энэ асуудлыг шийдэх гаргалгаа нь Хөгжлийн банкны хэргийг “Deloitte” зэрэг гадны улсын томоохон аудитын компаниуд оруулж бүр эхнээс нь үнэн зөвөөр шалгуулж шийдүүлэх, эсвэл ямар ч үр дүнгүй, буруутан хайж мунгинаж байхаар хэлэлцээний ширээний ард дахин сууж “За гэвэл ёогүй” шийдэх хэрэгтэй.
Товчхондоо бол асуудал удах тусмаа алсарч, эцэст нь байнд ч үгүй банзанд ч үгүй болно. Мөн зээлдэгчид,зээлүүлэгч, ТУЗ, Засгийн газар болон улс орноо батлан даагч болгох саналыг хэн сэдэж, хэн зүтгүүлж, хэн гүйцэтгэсэн гээд утасны үзүүрээс эхлээд хөөх хэрэгтэй гэсэн үг.
Тэгээд ч улсаа хөгжүүлэхийн төлөө байгуулсан банкаа өөрсдөө тоночихсон түүх Монголоос өөр бараг л үгүй биз. Тиймээс асуудалд халуунаар нь, алсарч холдоогүй дээр нь яаравчлах хэрэгтэй. Тэгэхдээ Улсаа барьцаалсан нөхдийг улстөрчдийн оролцоогүйгээр шалгах учиртай
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
64.119.16.176
Бүтэж байгаа юм алга.
Хариулах202.9.46.142
Энэ улс хулгайчдаасаа салаагүй цагт өөр сайхан юм яриад хэрэггүй
Хариулах