Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан. Энэ нь Засгийн газраас баталсан 362 дугаар тогтоолын дагуу энэ оны эцэс гэхэд "Эрдэнэс таван толгой" ХК 500 сая ам.долларыг татан төвлөрүүлэх үүрэг чиглэлтэй холбоотой юм.
Тэгвэл дээрх шийдвэрээс хэд хэдэн ач холбогдлыг онцолж болохоор байна
Юун түрүүнд гадаад валютын албан нөөц 2.6 тэрбум ам.доллар болж буурсан энэ үед валютын нөөцийг нэмэгдүүлэх энэ мэт шийдвэрүүд гаргаж байгаа нь цагаа олсон арга хэмжээ.
Гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхгүй бол дампуурна, дампуурдаггүй юмаа гэхэд дампуурах үе шат руу ойртоно гэж эдийн засагчид анхааруулж байгаа нь үнэн. Иймээс л зөв шийдвэр хэмээн ард иргэд хүлээж авав.
Харин нөгөө талаар олны хардлагыг тайлна гэх чухал хүлээлт байна. Учир нь "Эрдэнэс Тавантолгой" ХК сүүлийн жилүүдэд Засгийн газрын шийдвэрээр хэд хэдэн том төслийг санхүүжүүлж байгаа. Үүнд офтейк гэрээгээр санхүүжүүлсэн зарим төслүүд багтана. Тэгвэл тус компанийн офтейк гэрээнд алдаа дутагдал байгаа эсэхэд Засгийн газраас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч үнэлэлт, дүгнэлт өгнө гэв.
Мөн ирэх сарын нэгнээс офтейк гэрээнүүдийг нууцаас гаргаж, олон нийтэд ил болгох шийдвэр гарсан.
Гэхдээ офтек гэрээг ил болгоод орхих, гэрээний нөхцөл шаардлагыг мэргэжлийн хүн хянан шалгах, түүнийгээ тайлагнах, үнэлж дүгнэх хоёр тэнгэр газар шиг зөрөөтэй. Тэр дундаа Монголын хамгийн том нүүрс экспортлогч компанийн гэрээ, хэлэлцээрийг нягталж үзэх нь нийт ард түмний эрх ашигт хамаатай асуудал. Учир нь офтек гэрээг тойрсон эргэлзээтэй асуудлууд яригдах болсон.
Нүүрсгүй бол орлогогүй, орлогогүй бол мөнгөгүй, мөнгөгүй бол бараа бүтээгдэхүүнгүй болох төрсөн бус зурсан замтай тул "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн офтейк гэрээг хянах, иргэдийн дунд үүссэн хардлагад хариулт өгөх хэрэгтэй. Үүнийг л анаж сууна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.9.46.142
нууцын тамга дарсан байгаа
Хариулах202.126.88.237
Энэ их баялагын эзэн Улс байж ядуу байх учиргүй л баймаарсан даа
Хариулах202.126.88.237
Үнэн шудрага ард олны талд хянаасай билээ
Хариулах