Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш БНХАУ-д айлчилна

Moderator
2022/10/26

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 27, 28-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. 
Айлчлалын хүрээнд, Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хуралдаанд оролцох бөгөөд эрчим хүч, Орос, Хятадыг холбосон хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах зэрэг асуудлаар ярилцах аж.  
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн сарын 19-нд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй уулзсан юм.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 75.170.148.239
    2022/10/27

    хятад ах нартаа очиж тайлангаа тавихаар явах нь. Монголыг самарч байгаа хятдуудтай хүзүү шийрээрээ холбогдоод сайнаа үзэхгүй л байх даа

    Хариулах
  • 150.129.140.44
    2022/10/26

    Хийн хоолой гээд байх юм..ОРОСУУД ХИЙН ХООЛОЙГОО ХАМГААЛЖ БАЙНА ГЭЭД ДАЙРААД ОРООД ИРЭХ БИШ БИЗ.

    Хариулах
  • 203.91.115.251
    2022/10/26

    Ерөнхийлөгчдөө амжилт хүсэеээ санасан ажил нь бүтэмжтэй байх болтугай

    Хариулах
    • 75.170.148.239
      2022/10/27

      хошного долоогч нялганаж өгөх юм аа

  • 202.9.40.103
    2022/10/26

    Энэ амьтан дуугүйхэн шиг л байж байгаад ирээсэй! Бурхан минь!

    Хариулах