Adidas“, “Gap“, “Balenciaga“, “Vogue“ Канье Уэсттэй хамтын ажиллагаагаа цуцалжээ

Moderator
2022/10/26

Канье Уэст "White Lives Matter" хэмээх нэртэй цамц гаргасан нь олны эгдүүцлийг ихээр хүргэсэн. Түүний энэхүү үйлдэл нь "Adidas" компанийн олон талт бодлого, харилцан хүндэтгэх байдал, шударга ёсны үнэт зүйлийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж буйгаа тус компанийн зүгээс мэдэгджээ. 

"Adidas" брэнд Канье Уэсттэй 1.5 тэрбум ам.долларын гэрээ хийсэн байсан. 

2013 оноос хойш хамтран ажилласан "Adidas" брэндээс гадна "Gap", "Balenciaga", "Vogue" Канье Уэсттэй хамтын ажиллагаагаа цуцалжээ. 

Канье Еврэйчүүдийн эсрэг үзэлтэн гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Энэхүү үзлийг нь хэн ч зогсоож чадахгүй, мөн хэн ч үүнээс болж түүнээс хамтын ажиллагааны гэрээгээ цуцалж чадахгүй хэмээж байсан тэрээр эцэст нь хамтран ажиллагсдаа ийнхүү алдсаар байна. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.109
    2022/10/29

    Антисемитизм буюу еврейчүүдийг үзэн ядах нь өөрөө хараал дагуулдаг. Тэр нь хувь хүн байна уу улс үндэстэн байна уу нөлөөлдөг. Тиймээс соммент сэтгэгдэл бичихдээ ч манайхан анхаарчих хэрэгтэй. Ингээд наад хүн чинь гэрлийн хурдаар гуйлгачин болох замруугаа орлоо доо. Гэмшиж уучлалт гуйх хэрэгтэй Бурханаас.

    Хариулах
    • 202.9.40.70
      2022/10/29

      Чи тэнэг юм уу