Монголчуудыг алтан дээр суусан гуйлгачин гэсэн нь зөвхөн ухдаг баялгтай нь уялдуулж хэлсэн ч юм биш. Манайд ургадаг баялаг өч төчнөөн бий. Ухдгаа ухаад урагш нь гаргаад л байгаа. Бас хажуугаар нь ургадаг баялгаа ч урагш нь гаргасаар, байх л ёстой гаргаж л байх юм шиг болтлоо дөжирчхөж.
Олны нэрэлдгээр “Цөмдөг самар” буюу хуш модны самар хойд хөрш манай 2-оос өрөө улсад ургадаггүй гэдэг юм билээ. Тийм байхад бид энэ баялгаа улам хайрлан хамгаалах учиртай
.
Самар их ургадаг жил хуш мод устах аюулд ордог гэж байгаль хамгаалагчид ярьдаг. Эргээд ургаж сэргэхээргүй болтол нь САМАРЧИД хайр гамгүй нүдэж, хугалж, унагаж гэмтээдэг учраас устах аюул ойрхон байгаа.
Манай улсад ургадаг хуш мод дэлхийн хэмжээний 2 орчим хувь буюу 684 мянан га талбайг эзэлдэг гэдэг. Хоёрхон хуруу дарах энэ тооны хушин ойгоо эзэн нь болсон бид хамгалж хайрлахгүй бол САМАР ургахгүй, самрын тухай түүх л үлдэж мэднэ.
Иймд товчхондоо бол САМАРЧДАД хатуу хариуцлага тооцдог байя.
Олон жил самар түүж түүнийгээ дамалж, зардаг хэсэг бүлэг нөхдүүдийг анхааралдаа авчих хэрэгтэй. Тэд Монголын баялгийг гарынхаа салаагаар урсгаж байгаа хэрнээ ямар ч татвар төлдөггүй.
Тиймээс самарчдад хэмжээ хязгаартайгаар татвар ногдуулдаг байх хэрэгтэй.
Тэгээд ч зөвхөн урд хөрш рүү гаргаж байхаар “Самар авах санал тавьсан” бусад улс орон руу экспортолж яагаад болохгүй гэж.
Улсын маань Ерөнхийлөгч НҮДБ-ын индэр дээрээс цөлжилттэй тэмцэхийн тулд “Тэрбум мод тарина” гээд амлалт авчихсан байгаа энэ мөчид үр өгөөжөө өгдөг хуш модноос ганцыг ч гэмтээх учиргүй.
Тэгээд ч ургадаг баялагтаа эзэн нь байж 10 кг самрын үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний татвар авдаг болчихвол ядарсан эдийн засагт маань ч нэмэртэй.
Нөгөөтэйгүүр олны хэлж буй ДААМ гарчихсан, нэг ч ажилтангүй гэх 30 гаруй компанийг ч гэсэн анхааралдаа авч татвар төлүүлдэг болгоцгооё.
нэг ч ажилтангүй аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцлая” гэсэн саналыг бултаараа дэмжиж буйг Ерөнхий сайд, Сангийн сайд нар анхааралдаа авч ургадаг баялагтаа эзэн сууж татвар авдаг тогтолцоог бий болгох хэрэгтэй болов уу
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
103.212.116.15
Тэр татварыг нь МҮХАҮТ энд лиценцыг нь өгөхгүй боож байгаад хятадад очоод хятадуудаас их хэмжээний хууль бус татварыг авч. Мөн энд компаниас нь дахин татвар авч бизнес эрхэлдэг нь үнэн биздээ Ялангуяа танхимын дарга нар өөрсдөө компани байгуулж бүртгүүлсэн гэдэг биздээ. Танхимыг татан буулгаж. Самарны компани байгуулсан нь дээр ч юм уудаа
Хариулах