Halloween-ы баярыг бүх шатны боловсролын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэхгүй байх тушаал хэвээр байгаа

Moderator
2022/10/25

Ирландчуудаас үүсэлтэй гэх “Halloween” буюу сүнсний баяр жил бүрийн аравдугаар сарын 31-нд болдог.

Манай улсын хувьд уг баяр Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй байдаг.

Тиймээс бүх шатны боловсролын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх тушаал 2019 онд гарсан байдаг. Тушаалд өөрчлөлт орж, цуцлагдаагүй хэвээр байгаа болохыг БШУЯ-наас тодотголоо.


Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц арга хэмжээд хүүхдээ оролцуулахгүй байхыг эцэг, эх, асран хамгаалагч нарт зөвлөв.


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 67.160.219.144
    Өчигдөр

    Teneg uzel bodoltoi lol

    Хариулах
  • 66.181.185.17
    2022/10/29

    Бас зөв шийдвэр байна. Өрнийн гаралтай баяр шүү дээ. Манай азид тэмдэглэдэггүй. Тэмдэглэвэл Христ шүтдэг хүмүүс нь тэмдэглэх байх. Баг зүүж ямар нэгэн гэмт хэрэгч гарж болзошгүй тул хориглох нь зөв юм.

    Хариулах
  • 192.82.84.212
    2022/10/26

    Айлын хаалга зохиод гуйлга гуйсан муухай хүмүүжил олгож бгаа таслан зогсоох хэрэгтэй гуйлгачин болгох дадлага хийлгэж бга юм шиг

    Хариулах
  • 192.82.88.136
    2022/10/26

    Анхнаас нь назар авахаас нь өмнө дарж авахгүй бол билэг дэмбэрэлгүй хар муу ёролсон юмыг дэмжсэн гэнэн хүүхдүүд баяр гэж буруу ойлгоод бна.

    Хариулах
  • 66.181.161.78
    2022/10/26

    Gants uurinhoroo buh zuule hiideg bayr

    Хариулах
  • 49.0.137.164
    2022/10/25

    mash ZUV shuu ene balai Buruu nomiin arga hemjee gej Mongold l lav hereggui shuu

    Хариулах
  • 202.126.90.30
    2022/10/25

    hvvhdvvd halti arzaganaad, chiher tsugluulaad ongordog hoorhon bayar sh dee

    Хариулах
    • 211.234.197.64
      2022/10/25

      Хальт арзганаж яваад хүүхэд чинь бэртсэний дараа л чи ойлгоно доо хахахахаха

  • 202.21.124.130
    2022/10/25

    СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД ТИЙМ СҮРТЭЙ ТЭМДЭГЛЭХГҮЙ ЗҮГЭЭРЛ ӨӨРИЙН СОНГОСОН ХУВЦАСАА ӨМСӨӨД ОЧИНО БАЯР ТЭМДЭГЛЭЭЛ ШИРЭЭ ЗАСАЖ,БҮЖИГЛЭХГҮЙ ХЭДЭН ЧИХЭР Л ӨГДӨГ ШҮҮ ДЭЭ ИНГЭЖ СҮРЖИГНЭХ ХЭРЭГ БНА УУ

    Хариулах