Нүүрс ачиж явсан автомашин шатсан байна

Moderator
2022/10/25

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Баянмөнх хорооллын “Эрдэнэ” зочид буудлын гадна нүүрс ачсан автомашинаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 06:16 цагт хүлээн авсан.

Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Хово” загварын ачааны автомашины чиргүүлийн шал, 0.5 тн нүүрс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна