Өнгөрсөн долоо хоногт ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэвлэл, олон нийтэд мэдээлэл өгөхдөө "Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хууль дүрмийн хэрэгжилт, алба хаагчдын сахилга, ёсзүй болон санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт оруулсан. Мөн ШШГЕГ-ын дарга Д.Загджавтай холбоотой бүх үйлдлүүд болон бичиг баримтуудыг шалгаж байна. Энэ талаар нэмэлт мэдээ, мэдээлэл өгөх бол Ажлын хэсэгт хандах боломжтой. Тус төлөвлөгөөт бус шалгалтын дүн энэ сарын 25-нд гармагц Д.Загджавыг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шуурхай хэлэлцэнэ” гэж байсан.
Тэгвэл маргааш буюу аравдугаар сарын 25-ны өдөр ХЗДХ-ийн сайдын тушаалаар ШШГЕГ-ын дарга Д.Загджавтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг зарлах аж. ШШГЕГ-ын дарга, Бригадын генерал Д.Загджавын хувьд :
-Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГЕГ-ын харьяа хорих 423 дугаар ангид ял эдэлж байсан хүн ил харагдах гэмтэл шархгүйгээр нас барсан.
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГЕГ-ын харьяа хорих 413 дугаар ангийн Цагдан хорих байранд саатуулагдаж байсан хүн учир битүүлгээр нас барсан.
-Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь ШШГХ-ийн Цагдан хорих байранд 64 настай Б ил харагдах гэмтэл шархгүй нас барсан.
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГЕГ-ын харьяа хорих 413 дугаар ангиас хоригдол оргосон.
-ШШГЕГ-ын харьяа хорих 441 дүгээр ангийн нягтлан бодогч албан тушаалаа урвуулж, хоригдлуудын “Тавантолгой түлш”-д ажиллаж нүүрс ууталсны хөлс болох төлбөрийн дансны хуулгыг зассан хэрэгт холбогдсон.
-Хамгийн сүүлд Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь ШШГЕГ-ын харьяа хорих 417 дугаар ангийн дарга, дэд хурандаа О.Нямбаатар согтуудаа цагдаагийн офицерын биед халдсан байна. Цагдаагийн офицер хуулиар хүлээсэн нийтийн хэв журам сахиулах албан үүргээ гүйцэтгэж байх үед нь хорих 417 дугаар ангийн дарга, дэд хурандаа О.Нямбаатар зодсноос болж, толгойдоо гэмтэл авчээ.
Хамгийн ноцтой нь тэрбээр өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүртгүүлээгүй орд газар, аж ахуйн нэгжийнхээ лицензийг гадаадынханд худалдахаар явж буй талаар бид өмнө дэлгэрэнгүй баримтуудыг мэдээллэсэн билээ. Дээрх бүх ажлын хариуцлага алдсан үйлдлүүдэд хэрхэн хариуцлага тооцохыг маргааш харах л үлдлээ!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
202.9.40.238
Хан-Уулын Загджав гэж аль дээр Энхбаярыг хаан байх үеэс л алдартай хүн дээ.
Хариулах66.181.187.72
Хуулийн дагуу арга хэмжээ хариуцлага тооцох нь зөв өө
Хариулах192.82.81.41
horih yal chiglelin zurchil bol tusdaa horih yal edluuleh gazrin darga buren hariutsah uuregtei bdg bga shuu… harin ter hurungu ntr bol uurinh huleeh uureg … setguulch ta nar huuli unshmaarin.. horigdoltoi holbootoi buh asuudal tusdaa ajlin bairni todorhoiloltooroo yal edluuleh gazrin dargin chig uureg shtee… yagad gazrin dargaas ni erusu asuuhgu medeelel avahgui bgn… Zagdjavig umuuruugui gehde bas yumand ingej bugdig n chihej bolohgu… buur tusdaa tsaling avdag alban tushaaltang duridahgu hariutslaga tootsohgu bh undeslel bhgui shtee
Хариулах