Паратаеквондогийн дэлхийн таван удаагийн аварга, ОУХМ Г.Болор-Эрдэнэ Манчестерийн гран при тэмцээнд амжилттай тулалдан хүрэл медаль хүртлээ.
Англи улсын Манчестер хотноо энэ сарын 20-23-ны өдрүүдэд олимпын таеквондогийн Манчестерийн гран при тэмцээн зохион байгуулагдаж байна.
Өчигдөр буюу 10 дугаар сарын 20-ны өдөр Паратаеквондогийн гран при тэмцээн зохион байгуулагдаж К44 ангиллын эрэгтэйчүүдийн -63кг жинд дэлхийн таван удаагийн аварга, ОУХМ Г.Болор-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.
Энэ удаагийн Манчестерийн гран при тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Батнасангийн удирдлага дор Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар хүч сорин өрсөлдсөн бол шүүгчээр олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар ажиллаж байна.
ОУХМ Г.Болор-Эрдэнэ энэ удаагийн тэмцээнд ранкын 3-т эрэмбэлэгдэн оролцсон бөгөөд эхний тойрогт Доминиканы тамирчныг 28:13 харьцаагаар буулган авч улмаар хагас шигшээ тулаанд "Токио-2020" олимпын наадмын хүрэл медальт Туркын Махмут Бозтекед ялагдан хүрэл медаль хүртсэн юм.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна