“Озон”-ы эмчилгээ хийлгэсэн жирэмсэн эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарсан байна

Moderator
2022/10/20

Өнгөрөгч есдүгээр сард хувийн эмнэлэгт “Озон”-ы эмчилгээ хийлгэсэн жирэмсэн эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, Баянгол дүргийн нутаг дэвсгэрт байрлах ... нэр бүхий хувийн эмнэлэгт 27 настай, долоон сартай жирэмсэн эмэгтэй эмчилгээ хийлгэж байгаад амь насаа алджээ.


Талийгаачид “Озон” эмчилгээ хийж дуусмагц ургийн хамт амьсгал хураасан байна. Эх сурвалжийн мэдээллээр, жирэмсэн эхийн гэдэс хэмжээнээсээ хэт томорсон байсан гэх бөгөөд яаралтай түргэн тусламжийн эмч нар ирэх үед гэдсэн дэх хий нь гарч дуусаагүй байсан ажээ.

“Озон” эмчилгээг дэлхийн улс орнуудад хэрэглэхийг хуулиар хориглосон байдаг аж. Харин манай улсад дээрх эмчилгээг 2018 оноос хойш туршилтаар хийж эхэлсэн бөгөөд Эрүүл мэндийн яамнаас энэ эмчилгээний тухайд ямар нэг заавар, удирдамж, стандарт батлаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, хувийн эмнэлгүүд дур мэдэн дээрх эмчилгээг хийдэг.

Ковид-19-ын нөлөөллөөс үүдэж өвдсөн хүмүүсийн цус өтгөрсөн байдаг учраас “Озон” эмчилгээг хийлгэж, цусаа шингэрүүлэх шаардлагатай гэдэг мэдээллийг иргэдэд өгч, ийнхүү хууль бус үйлчилгээ үзүүлдэг байна.


Сэтгэгдэл (25)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.157
    2022/10/21

    Хувийн эмнэлгүүд аюултай, 1 р төрхийн тэнд бдаг нэг нэртэй эмчийн хувийн эмнэлэг нь жирэмсэн эмэгтэйд онош нь зүгээр бхад хятад пинцилин шахаж дараа нь ноцтой зүйл болсон гэсэн!! өөрсдөө сайн хянамгай бхгүй л бол!!! хэцүүхэн чимээгүй алуурчид их болж, ин нялхас ч тэр!!!!

    Хариулах
  • 150.129.140.48
    2022/10/21

    Ямар нэртэй эмнэлэг юм бэ юугий нь нэр усыг нуусын ,дахиж хүн алуулах гээ юу

    Хариулах
  • 103.57.95.210
    2022/10/21

    Xeden tugrug olox geed xuniig ogt boddoggui Ene xuviin emneleguud!!! Mungo l olj bval boloo yum shig!!! Shunaltanguud

    Хариулах
  • 192.82.69.129
    2022/10/21

    Хувийн эмнэлэг гээд л байх юм. Нэрийг нь хэлээч ээ. Мэргэжлийн эмч нарын хараа хяналтан доор хийлгэх ёстой шүү дээ. Тарваган шийр ч ихэдвэл хүн алж болохоор байдаг бус уу.

    Хариулах
  • 139.5.217.83
    2022/10/20

    цус шүүдэг гээд үү

    Хариулах
  • 192.82.84.68
    2022/10/20

    Нууцлаад л өнгөрсөн шүү дээ. Хамаатны газар нь байсан болохоор шуугиан дуулиан болоогүй өнгөрсөн. Бусад эхчүүдэд анхааруулах л хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.179.223
    2022/10/20

    ЭМЯ энэ эмчилгээгээр мөнгө олж байгаа эмнэлгүүдийг хаах хэрэгтэй шүү дээ

    Хариулах
  • 66.181.179.223
    2022/10/20

    ЭМЯ зөвшөөрөөгүй л гээд байсан шүү дээ. Хувийн эмнэлгүүд мөнгө л олж байвал хүн алах юу ч биш ээ. Шуналын туламнууд.

    Хариулах
  • 202.9.46.195
    2022/10/20

    Zoriulaltiin bus bdlaar xulxi gaxruud ix bolson gsen. Nom jurmiin daguu xiideg gazriig n olj xiilgeechee. Mergejliin emchees zovlogoo avaachee

    Хариулах
  • 66.181.184.103
    2022/10/20

    Хувиин эмнэлгүүд мөнгөнии төлөө муу бүхнииг хииж байдаг шүү

    Хариулах
  • 202.9.41.146
    2022/10/20

    Озон бол хортой бодис. Хүчилтөрөгчийн гурван атомаас тогтдог, маш өндөр химийн идэвхтэй бодис. Арилдаггүй будгийн өнгийн озоноор үхүүлж цайруулдаг, лабораторийн резин бээлийг хэдхэн секундэд түлж цоолдог гэхээр ямар айхтар бодис гэдэг нь мэдэгдэнэ. Хүмүүсийг хими, физикийн мэдлэггүйг далимдуулж хуурмаг эмчилгээ хийдэг явдал их гарч байна. Шөрмөсөн чулуу ууж цусны өвчнийг эдгээнэ гэж бас солиордог болж. Шөрмөсөн чулууг гартаа хүргэсэн л бол 10-20 жилийн дараа хорт хавдар тусаж нас бардаг.

    Хариулах
    • 202.55.188.34
      2022/10/21

      Tiimuu neeree l huchilturugchiig iim nershiltei bolgood hiiged bn gj oilgoson shde

    • 66.181.182.62
      2022/10/21

      Ozon gedeg chin himiin element umuu. Bi agaar ntr gej bodood bsiishdee. Kkk

    • 174.192.131.165
      2022/10/20

      Яг үнэн

  • 202.126.88.110
    2022/10/20

    эмнэлийн нэрийг харин ч зарлаж хүмүүсийг сэргийлэх ёстой шүү дэ ийм хариуцлаггүй эмнэлэг бн шүү гж

    Хариулах
  • 150.129.143.229
    2022/10/20

    Озоны дусал цус шингэлдэг тул болиулах гэж мөн ч их солиорч байнадаа монголчуудыг цусыг нь өтгөрүүллүүлж үхүүлэх гэсэн хэсэг бусаг нөхдүүд гөрдөж байнадаа түүнээс ийм юм хэзээч болохгүй.7 сартай жирэмсэнд хийх хийхгүйгээ мэдэхтэйгээ байлгүйдээ манай эмч нар

    Хариулах
    • 202.126.88.132
      2022/10/21

      Yooo mal min ene vnen tehuu tanidag hvn bsn bolhoor medej bn

  • 192.82.81.24
    2022/10/20

    3-r embelegiin hajuuhand bdag neg huwiin emneleg bdag ter bhaa daa

    Хариулах
  • 139.5.217.227
    2022/10/20

    Huwiin emnelgiin nerii ni gargaachee. Hariutslaga tootsoh heregtei shvv. Ene medeelel vnen shvv

    Хариулах
  • 64.119.21.116
    2022/10/20

    Ergvv malnuud we iim aldaa gargaad bga emlegvvdee haaj ahij ajillahgvi bolgoh heregteishde medeegvi yumshig tsaaguraa tanil tal mungu tugruguur argaluulchih yum

    Хариулах
  • 192.82.74.92
    2022/10/20

    Мөнгөний хойноос юу хийж байгаагаа ч мэдэхгүй алуурчид олширчээ

    Хариулах
  • 202.126.88.96
    2022/10/20

    Яачихсан ЭМ ын Яам бэ. Ийм Хууль бус эмнэлэг байдгыг мэдээгүй, хянаагүй, шалгаагүй байсан хэрэг үү. Нөгөө МХяналт нь хаа байна аа. Арай хэтэрлээ шүү.

    Хариулах
    • 192.82.67.137
      2022/10/20

      Хувийг эмнэлгүүд хаа сайгүй хийж л бна цаашдаа ч хийсээр л байна байхдаа. . Озон хийлгэсэн хүмүүс муу бна гээд гадуур яриад л бгаа да яана даа

    • 202.126.88.120
      2022/10/20

      ЭМЯд хамаагзй, хувийн эмнэлгүүд өөрсдөө нууцаар дур мэдэж хийдэг

  • 66.181.161.96
    2022/10/20

    Сда юм аа юунд хэнд итгэж амьдарна аа

    Хариулах