Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой ажлын явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Сангийн сайд Б.Жавхлан “Анх 2017 онд УИХ-ын 223 дугаар тогтоол гарч, "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Монросцеветмент компанийн хувьцааг худалдан авсантай холбоотой, зуун хувь улсын өмч болгох үүргийг Засгийн газарт өгсөн. Засгийн газар ажлын хэсэг байгуулан ажилласан. Энэ хугацаанд тодорхой нэр бүхий иргэдээс УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд өгсөн байдаг. Цэц дүгнэлтээ гаргаж, УИХ тогтоол хууль зөрчөөгүй байна гэсэн. Нөгөө талаас маргаан үүсэж захиргааны, болон иргэний шүүхээр дээд шатны шүүх хүртэл явсан. Харамсалтай нь шат бүрд нь хэлцэл хийгээгүй гэдэг үндэслэлээр Засгийн газар ялагдаж байсан. Хэлцэл хийх боломж бүрдээгүй явж байсан. Өнгөрсөн оны 12 дугаар сард манай тал хэлцэл хийх санал тавьж, хоёр тал хэд хэдэн удаа уулзаж, хэлцэл хийсэн. Ингээд хоёр удаагийн хэлцэл хийснээр нийтдээ 647 тэрбум төгрөгийн харилцан суутгах гүйлгээ хийгдсэн. Эрдэнэт үйлдвэр 100 хувь ард түмнийх болсон. Хэлцэл үргэлжилж буй.
Хөгжлийн банкан дээр “QSC” компанийн зээлийн үлдэгдэл 196 тэрбум төгрөгийг хэлцлийн үеэр барагдуулсан. Энэ хугацаанд олж тогтоосон хамаарал бүхий этгээдүүдийг баталсан баримтууд дээр үндэслэж ХХБ-аас харилцан суутгах асуудлуудаа хүлээн зөвшөөрсөн. Эдгээр хэлцлүүдийг хийхэд хүчний байгууллагууд хамтарч ажилласан" гэв.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "АТГ-аас Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Одоогоор 10 гаруй хүнийг яллагдагчаар татаад байна. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаах шатандаа орж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.126.89.152
Ардын намын л өмч болсон байх
Хариулах66.181.161.61
1072 хувьцааны ашиг аа авч болох уу тэгвэл?
Хариулах