Оросын хил дээр Монгол эмэгтэй 2.5 мянган ширхэг эм оруулж ирэх гэж байгаад баригдсан тухай мэдээлэл бий. Тэрбээр бараан дундаа нуусан тэр эмнүүдээ “Монголд зарах гэж авч яваа” гэж мэдүүлсэн байдаг...
Энэ тухай өгүүлж буйн учир нь манай улсад эмийн хараа хяналт үнэндээ байхгүй, энэ асуудлыг зөнд нь хаяж, орхигдуулсаар ирсэнд буй юм. Хэрэв хууль дүрэм нь хатуу чанга, эм эмнэлгийн хэрэгсэл нь хүртээмжтэй , нэгдсэн зохион байгуулалтаар нэг дороос ханган нийлүүлдэг бол эмийн бизнес эрчтэй цэцэглэхгүй байх байлаа. Мөн хүн ард нь эмэнд хордож, айл өрхийн амьдрал, эдийн засаг сүйрэхгүй, ядуурал уу маршлахгүй байх байв.
Эмийн бизнес хүчтэй цэцэглэсээр бид 10-15 жилийг үдэж. Энэ хугацаанд “Эмийн сангууд шөнийн од лугаа адил олширч, нэг гудамжинд 2-3 байх бөгөөд эмнэлгүүдийг тойрч шамбааралдсан байх жишээтэй. Тэгвэл энэ олон эмийн сангуудыг эмч зүйч нар ажиллуулах нь дамжиггүй. Энэхүү эрэлтээ дагаад Анагаахын сургуулиуд ч бас сүйхээтэй ажиллаж, эмч зүйч нарыг 2-2.5 жилээр бүхэл бүтэн “арми”-ийг жил бүр бэлтгэн гаргаж байна.
Товчхондоо бол эдгээр асуудал нь өнөөгийн Монгол Улсыг ядуурал руу хөтөлж, эмийн гаж нөлөөнд автсан эрүүл бус ирээдүйг бий болгож байна.
Харамсалтай нь энэ асуудлаар дорвитой дуугарч ажил хэрэг болгосон нэгэн үгүй. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэг харин овоо зэгсэн дуугарч харагдлаа.
Түүнд талархъя. Нэг ч гэсэн улстөрч энэ тухай олж харж. Тэрбээр “ Манай нийт хүн амын 42 хувь нь ядууралд өртөхөд бэлэн байна. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь эм тариа, өргөн хэрэглээний бараа...” гэсэн. Үнэн, юу үнэн тэр үнэн.
Дэлхийн стандартаас харахад өрхийн сарын орлогын 10-15 орчим хувь нь эмэнд зарцуулагддаг байхад манай улсад дор хаяж 40 хувь нь зарцуулагддаг гэдгийг ч тэрбээр хэлсэн. Тэгвэл тэр одоо “эмийн бизнес” гэх энэ сүйрэлд хазаар тавих нь гэх найдлагыг олон түмэнд төрүүллээ. Учигны үзүүрээс чимхээд авлаа, одоо харин лавшруулах хэрэгтэй шүү, гишүүн ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
66.181.185.142
УЧРАЛ ГИШҮҮНГЭМИЙН чАНАР ЯРЬСААР ДЭЭШЭЭ ДЭВШИЖ БҮР ӨӨР АСУУДАЛ ХАРИУЦАХ БОЛСОН.ЭМИЙН АСУУДАЛ ШАНТАЖ ХИЙН ДЭЭШ ДЭВШИХ ШАТ УУ? АРД ИРГЭД ҮНЭТЭЙ ЭМ, ЧАНАРГҮЙ ЭМЭЭ ХҮРТСЭЭР ҮХСЭЭР.
Хариулах202.70.34.98
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦОО ҮНЭХЭЭР МУУ БАЙНАА
Хариулах192.82.86.77
Ямар тэнэг юм ярьдаг амьтан бэ? Өвчлөөгүй бол хэн эм авч уугаад байх уу? Дээр нь эмчийн жороор зарагдаж байгаа бол болоо биздээ. Монголд ямар олигтой бизнес хөгждөг биш, дампуу улс байж арай ядан хоолоо залгуулж буй нэгнээ гадуурхаад яах вэ. Төр засагт гарсан луйварчдаа цэгцлэ эхлээд. Захиалгатай дуугарч гэнэ. Эм оруулж ирдэг Томчуудад л үйлчилж байгаа биз энэ гишүүн. Монополчлол гаарч дууслаа энэ улсад.
Хариулах103.57.95.148
Яагаад ингэж их эм өрхийн зардалд өндөр хувьтай байна гэдгийг эхлээд судлаач хар малнуудаа энэ утаанаас хоол хүнснээс болж байгаа гэдгийг ойлгохгүй байгаамуу зүв зүгээр хүмүүс эмээр холл хийж идэхгүй байгаа нь лав байхдаа мэдээлж байгаа сайт нь хүртнл ийм тэнэг эргэцүүлэл бичиж л байдаг таарчдээ
Хариулах202.126.90.119
Yg unen