“Аяганы хариу өдөртөө, Агтны хариу жилдээ” гэж. МИАТ-ийн захирал Б.Мөнхтамир өөрийг нь томилсон Ерөнхий сайддаа тал засаж, мундаг хүн болох гээд хөгийг нь чирчихлээ. Нийтэд бус нэг хүнд, даргатаа илүү үйлчилгээ үзүүлдгээ баталсан МИАТ-ийн захирал Б.Мөнхтамираа одоо үдэж, ажлаас нь халсан нь дээр.
Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ХБНГУ-д айлчлал хийснээс болж, тодорхой тооны хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж, МИАТ ч энэ тооны зорчигч хохирсон нь байдаг л асуудал мэт мэдэгдсэн.
МИАТ-ийн МЭДЭГДЭЛД “гадаад улсаас онлайнаар тийз захиалсан зарим зорчигчдод системийн ялгаатай байдлаас шалтгаалан нислэгийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл очоогүй байсан бөгөөд нислэг эхлэхээс өмнө тодорхой зохицуулалтыг хийж дамжин тээврийн асуудлыг шийдэж өгсөн болно” гэжээ.
Харамсалтай нь энэ мэдэгдэл нь иргэдээ басамжилсан, тавласан өнгө аясыг илэрхийлж байгаа хэнбугай ч уншаад, ойлгохоор байна. Гадаадаас онлайнаар тийз захиалсан хүмүүстэй холбогдож чадаагүй гэдэг тайлбар мэдээлэл бол МИАТ Ерөнхий сайд, Засгийн газрын өмнө “том” гэдгээ харуулах гээд зорчигчдоо үл тоосон явдал биз. Учир нь, тухайн нислэгт багтсан зорчигчдын зарим нь “өмнө нь 9 сарын 12-нд надад МИАТ-аас имэйл ирж Франкфурт-УБ нислэг 14.30- аас хойшлогдож 16.55-д нисэх болсон гэж мэдэгдэв. 10 сарын 12-ноос өмнө надад ОМ137 нислэгийн чиглэл өөрчлөгдсөн тухай ямар ч мэдэгдэл ирээгүй. Та онлайнаар билет авсан тул бид танд мэдэгдэж чадаагүй”гэсэн хэмээн бухимдлаа илэрхийлж байгаа.
Үндсэндээ МИАТ өөрсдийг нь “тэжээж” байгаа зорчигчдын эрх ашгийг үл тоон, , дарга нарыг нь томилсон Ерөнхий сайдын өмнө бөхөлзөж байна.
Б.Мөнхтамир захирлын хувьд Л.Оюун-Эрдэнэ сайдын томилгооны хүн байж болох ч зорчигч, үйлчлүүлэгчдээ тэргүүнд тавих ёстой. Ингээд ч зогсохгүй Ерөнхий сайд айлчлалаар явсан тул Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өмнөөс нь уучлалт хүртэл гуйсан.
Тэр “Энэхүү айлчлал нь Монгол Улсын гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаанд нэн өндөр ач холбогдолтой бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдан хэрэгжиж байгаа үед тохиож байна. Монгол Улсын Засгийн газар дээрх айлчлалтай холбогдон гарах зардлыг бууруулах хүрээнд тусгай үүргийн нислэг захиалахын оронд иргэний агаарын тээврийн нислэгт айлчлалын бүрэлдэхүүнийг багтаасан. Энэ нь зардлыг 5 дахин хэмнэх ач холбогдолтой байсан юм. Иймд иргэд, зорчигч та бүхнийг үүссэн асуудалд хүлээцтэй хандахыг хүсэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс хүлцэл өчиж байгааг хүлээн авна уу.” хэмээн учирласан.
Төр хэмнэж болно. Хэмнэх гээд хичээж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Тэгээд ч дабль стандартыг халах гээд хичээж байгааг Б.Мөнхтамир мэтийн агентлагийн дарга нар ойлгох ч үгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
202.9.46.71
сүр болоод байх юмгүй л шиг байна. Учрыг нь олохоосоо өмнө шүүмжлэхээ урдаа барьдаг хүм
Хариулах59.153.115.129
хүн шүүмжлэхээ болимоор юмаа сүрийг үзүүлсэн хүмүүс
Хариулах202.55.188.43
Meregjiliin bus salbart ariin haalgaar hunee tavij bga turiin 3 under.SU .Batbold nar icheesei.Mungenii chin uut duursen bizde
Хариулах202.126.90.84
Хаа газрын дарга нар гээд чадваргүй, цүнх баригч нар болсоншд,тэд иднэ,ууна, аархана,нурааж, устгана.
Хариулах