Улсын хэмжээнд зөрчлийн хэрэг 0,01 хувиар өсчээ. Гэхдээ зөвхөн ганцхан сарын хугацаанд. Албан мэдээллээс харахад “Энэ оны 9 дүгээр сарын байдлаар 233.053 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн бөгөөд 8 дугаар сартай харьцуулахад 0.01 хувиар өссөн үзүүлэлт...” гэж.
Хэдийгээр 0,01 хувь нь маш бага гэж харагдаж буй ч ганцхан сарын мөрийтэй тоглоом тоглох зөрчил 3 дахин ихэссэн байна. Үүнийг хувьчилж үзвэл бараг 30 орчим хувиар өссөн гэсэн үг.
Мөрийтэй тоглоом тоглогчдын хүсэл зорилго, сонирхол нь амар хялбар аргаар маш хурдан хугацаанд мөнгөтэй болох бөгөөд ийм тоглоом тоглогчдын дийлэнх нь ажил хөдөлмөр хийх сонирхолгүй нөхөд байдаг байна. Тэдний ихэнх нь албан газар нь цалин өгөхгүй удахаар нь гарчихсан. Цалин хүрэлцдэггүйн улмаас ажлаасаа гарсан гэх шалтаг хэлдэг байна. Харин цөөн хэсэг нь тоглож болно, хувь хүний эрхийн асуудал гэдэг бол баян чинээлэг нөхдүүд ч энэ тоглоомд эргэлт буцалтгүй орсон байдаг байна.
2021 оноос мөрийтэй тоглоом зохион байгуулахыг гэмт хэрэгт тооцдог болсон бөгөөд та 100 төгрөгийн бооцоо тавьж тоглосон ч хууль зөрчиж байгаа хэрэг. Тиймээс цахимаар ч бай ширээний ард ч бай энэ тоглоомыг бүү тогло" хэмээн мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байна.
Сарын дотор эд хэргийн тоо 3 дахин өссөн нь “Цагаан тахал” мэт хүрээгээ тэлж гэж хэлж болохоор байгаа юм. Тиймээс гэмт хэрэг, эрсдэлээс хол байх ганц арга бол энэ тоглоомыг тоглохгүй байх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна