Ц.Энхцэцэг: Ээжүүдээс мөнгө авдаг, хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг хүмүүсийн орлогыг хаасанд бухимдаад байх шиг байна‼️

Moderator
2022/10/13

"Өргөө" амаржих газрын захирал Ц.Энхцэцэг өөрийн цахим хуудастаа ингэж бичжээ.

"Би эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан эмч, багш, бас эх хүн. Миний үндсэн зарчим зөв зүйлийг дэмждэг, буруу юмыг хүлээн зөвшөөрдөггүй зантай хүн. Би шавь нартаа хүний төлөө гэсэн сэтгэлтэй, шударга ажиллахыг зааж, сургасаар ирсэн. Энэ амаржих газарт энэ л зарчмаа баримталж ажиллахыг хичээн ажиллаж байна.
Манай амаржих газар олон жилийн түүхтэй ууган амаржих газар юм. Энд олон чадварлаг, сайхан сэтгэлтэй эмч, эх баригч, сувилагч, асрагч, тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. Тэд маань сайн ч ажиллаж байгаа, олон сайхан эхчүүдийг эсэн амаржуулж байгаа билээ.
Гэвч сайны хажуугаар саар гэгчээр олон зүйл байдаг.

1) Ямар ч эхийг ялгаварлахгүй, хохироохгүй, үрээ тэврээд гэртээ гараасай гэж хүссэндээ ажилдаа хариуцлагагүй, СЭТГЭЛГҮЙ ХАНДСАН ажилчдад шаардлага тавьсан, хариуцлага тооцсон.
2) АРХИ УУСАН эмчээр мэс засал хийлгэхгүй, нярай хүүхдийг үзүүлэхгүй гэж шаардлага тавьсан, зарим тохиолдолд хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгосон. Ажлын байранд архидан согтуурах, согтуугаар ирэхийг хориглосон.
3) Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал алдагдсанаас ураг, нярай эндэх, эх хохироход хүргэсэн шалтгааныг тодорхойлон, зайлшгүй хийх арга хэмжээг зохион байгуулдаггүй, үйлчлүүлэгчдэд хүрч үйлчилдэггүй хариуцлагатай ажилтан болон дарга нарт шаардлага тавьж, хариуцлага нэхсээн.
4) Харьяаллын бус гэх шалтгаанаар олон жил тулгар биетэй эхчүүдээс авдаг байсан 300 000 ТӨГРӨГИЙГ БОЛИУЛСАН.
5) Нэг суудалд 10, 20 жил хоргодон суусан, ажил хийдэггүй, хов ярьдаг бугшсан хүмүүсийн олон АСУУДАЛТАЙ ТЭМЦСЭЭН.
6) Амаржих газрыг тойрсон эмэгтэйчүүдийн ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД, түүнийг ажиллуулж буй Өргөө амаржих газрын дэд захирал, чанарын албаны дарга, бусад эмч нарын орлогыг хаасан.
7) Улсын эмнэлэгт үнэ төлбөргүй үйлчилгээ авахаар ирсэн үйлчлүүлэгчдийг чирэгдүүлэн хувийнхаа эмнэлэг рүү илгээж ТӨЛБӨР АВДАГ байдлыг зогсоосон.
8)Ахмад эмч нарыг шавь бэлдэхийг даалгаж; ЗАЛУУ ЭМЧ НАРАА сурч дадлагажиж, өсөж дэвжих боломжийг бүрдүүлсэн
9) Залуу эмч нараа дэмжиж тасаг бүрт сэлгэн ажиллууллаа.
10) Эмч, эмнэлгийн мэргэжилтэн бүрээс онол, дадлагын шалгалт авч, үечилсэн сургалт явуулж, чадахгүй юмыг нь зааж сургаж эхэлсэн.
11) Эмч төвтэй байсан эмнэлгийн ажилчдад /эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтнууд/ ижил тэгш боломж олгож, тэгш шаардлага тавьж, ажлын хариуцлага алдсан удирдах ажилтнуудад хариуцлага тооцсон.
12) Эх, эмэгтэйчүүд, нярайг ая тухтай орчинд амаржиж үйлчлүүлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бүх боломжоо дайчлан хамтын хүчээр ажилласан.
13) Хуурамч бичиг баримт үйлдэж, ажлын төлөвлөгөө, тайлан, хурлын тэмдэглэл бичдэггүй НЭМГ, ЭМЯ зэрэг дээд шатны байгууллагаа хуурдаг зарим албаны дарга дарга нартай тэмцсээн. Цаашид ч ТЭМЦЭНЭ, ЗАСНА.
14) Эмнэлгийн ажилчдын төлөө бус ажилтнуудаа турхирдаг, хагалган бутаргадаг, ажилчдын зөвшөөрөлгүйгээр, хамтын гэрээгүйгээр татвар авдаг,гишүүдийн нэрчилсэн бүртгэлгүй, хурлаа хийдэггүй, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа тавьдаггүй, сонгуульт хугацаа нь дууссан Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаас 4 жилд хураасан 350 сая гаруй төгрөгийн татварыг хаана, юунд зарцуулснаа тайлагнадаггүй хүнээс ТАЙЛАН НЭХСЭН.
15) Өөрсдөө ажлаа хийж чадахгүй, хийж байсан ажлынх нь алдаа дутагдал илрэх болохоор өргөдөл өгч гардаг, гарсан хойноо олон жил ажиллаж байгаа байгууллага, хамт олноо гутаан ярьдаг, тэдэнтэй хамссан хүмүүсийн өмнөөс ичиж байна.

БИ ХЭНЭЭС Ч МӨНГӨ АВААГҮЙ, ХЭНИЙГ Ч ХОХИРООГООГҮЙ.

Надад хүний аманд "сайн" гэж хэлэгдэх, “сайн” болж харагдах шаардлага байхгүй.
Би энэ эмнэлэгт бугшсан архидалт, хувийн эмнэлэгтэй дарга нар, бэлэн мөнгө, хээл хахууль авдаг, эмнэлгийн бичиг баримтын хуурамчаар үйлддлэг дарга нартай үргэлж тэмцэх болно. Би шударга үнэний төлөө, үйлчлүүлэгчдэд чанартай тусламж үйлчилгээг үзүүлдэг болгохын төлөө ажиллана! Надад “ХУДАЛ САЙН” нэр хэрэггүй ээ.


Сэтгэгдэл (73)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.92.106
    2022/10/17

    Mash zov emch bna tanidaa amjilt husie

    Хариулах
  • 66.181.161.112
    2022/10/16

    Эмч нар аймаар яравгар,их зантай,хүн загнасан юмнууд. Манай улсад л ийм байдаг байх

    Хариулах
  • 66.181.161.112
    2022/10/16

    Зөвлөх эмч нэр зүүсэн тэтгэвэртээ гарсан хөгшин мөнгөний төлөө яахаас ч буцахгүй эмч нарыг ажлаас нь шууд хал! Тангараг өргөсөн эмч хүн байж мөнгөний төлөө яахаас ч буцахгүй

    Хариулах
  • 66.181.161.112
    2022/10/16

    Сайн тэмц.Үнэнээр явбал үхэр тэргээр туулай хөөнө.Амжилт хүсье!!!

    Хариулах
  • 202.9.47.134
    2022/10/16

    Энэ эмч зев бодолтой дайчин хун шиг санагдаж байна. Шаардлага сайтай унэнч шударга чанга удирдлагад хумуус дургуй байдаг .Ажлын ендер аижилт хусье.

    Хариулах
  • 103.26.195.226
    2022/10/16

    Одоо гонгиноод яахав дээ.

    Хариулах
  • 202.126.89.244
    2022/10/16

    Зөв, шударга бүхэн манай нийгэмд үнэ цэнэтэй болж байгаа. Таныг дэмжиж байна

    Хариулах
  • 66.181.161.78
    2022/10/15

    Би зөв шударга ажиллаж бгаа таньд амжидт хүсье

    Хариулах
  • 202.126.89.142
    2022/10/15

    Denduu shudarga bus niigemd amidraad yvaad baih uu I'm darga hovor baigaa shu anjilt husii

    Хариулах
  • 202.9.40.52
    2022/10/15

    Enhtsetseg Munhtsetseg geed mundag hunleg emch nar bsan. Odoo ter emchiin maani neg ni shudraga unenii tuluu temtsegch udirdagch ni bolje amjilt husiye emchee.

    Хариулах
  • 202.179.27.219
    2022/10/15

    Хувийн эмнэлэгүүд үнэн хэцүү маш үнэтэй. Эмч нар нь улсын эмнэлэгт давхар ажиллаж улсын эмнэлгээс байнга хумсалдаг.хувийн эмнэлгийн эмч нарыг улсын эмнэлэгт буй ажиллуул. Зөвлөх нэрээр нэг 2 цаг үзэгдээд алга болдог сайн эмч нэртэй мөнгө саагчид маш их олширсон шүү

    Хариулах
  • 122.201.21.143
    2022/10/15

    Би л лав Энхцэцэг эмчид гомдолтой явдаг. Өөрөө ч 10-р хороололд байдаг “Бүсгүй” гээд хувийн эмнэлэгт ажилладаг байснаа больчихсон юм уу.

    Хариулах
    • 202.126.89.230
      2022/10/15

      Больчихоод дарга хийгээд байгаа юм биш үү. Хувийн эмнэлэгүүд бол ард түмнийг эрүүл мэндээр нь боол болгож байгаа шүү дээ. Мөнгийг нь авч байгаад тариаг нь тулгаад мөнгө ч үгүй өвчин нь ч хүндрээд ирэхээр улсын эмнэлэг рүү нь явуулдаг биз дээ. Энэ хүн тэрний төлөө тэмцээд байгаа юм биш үү

  • 202.126.88.190
    2022/10/15

    Үнэн зөв бодолтой хүн байна зөв юм хийх гэсэн хүнээ халчдаг новшийн нийгэмдээ битгий энэ хүнийг халгаатай билээ дээ

    Хариулах
  • 202.126.90.58
    2022/10/14

    Их боломжийн хүн захиралаар томилсон байна. Ажилд нь амжилт хүсье.

    Хариулах
  • 202.126.90.127
    2022/10/14

    Хариулах
  • 202.9.47.27
    2022/10/14

    Энэ эмчийн зөв болохоор ингэж байна даа

    Хариулах
  • 202.126.90.35
    2022/10/14

    Emneleguud er ni konviartand mungu hj avdag zurshil bgaa shde uuniig hezee halna daa shudarga unentei temtseh iim hun olon boloh boltugai

    Хариулах
  • 192.82.85.178
    2022/10/14

    ЭНЭ ИЛЖИРСЭН ЭМНЭЛЭГЭ ХЭЗЭЭ ЗӨВ ХҮМҮҮС ИРЖ ЗӨВ УУР АМЬСГАЛ ОРНОО

    Хариулах
  • 150.129.142.124
    2022/10/14

    Энэ эмчийг дэмжихгүй бол тэмцэл хурцдах болно Хувийн эмнэлэгтэй хүнийг ажиллуулах н Ь бурууу

    Хариулах
  • 122.201.22.66
    2022/10/14

    Миний дүүг одоогоос 11 нь жилийн өмнө төрөхөөр хэвтэхэд 100000 төг ёс юм шиг авч байсан.. Зөв ажлаа хийж байгаа Даргаа одоо бүр ҮЭ - тэйгээ нэгдэж арчихнээ.яАрд түмэн, танай төрөх газар төрсөн ээжүүд ёс юм шиг мөнгө авдагыг мэдэж бгаа шүү .Харин та нарыг гэгээн дүрийг чинь харлаа...Орлогогүй болоод боож үхэх гэж бохир аргаа хэрэглэж бна уу. Өмнөх эмнэлэгийн дарга чинь МУ - ын ЕСайд огчирхоод байхад яаж авирлаж байлаа.Битгий ажлаа хийж хүний ингэж бай.МҮЭ ч бас юу вэ...арай мөнгө авдаг юм биш бгаа гэсэн хардлага төрчихлөө Угаасаа МҮЭ юу ч хийдэггүй шүү дээ

    Хариулах
  • 119.40.103.6
    2022/10/14

    Ц. Энхцэцэг та энэ эмнэлэгт үүрэлсэн бузар булайг мэддэг болсон учраас та тэр нөхөд--ийн талаар хууль хяналтын байгууллагуудад мэдээлэл өгөөч. Тэгж байж л наадах бугалсан эдээ бээр нь шахагдах юм шигээ

    Хариулах
    • 66.181.178.251
      2022/10/14

      Зөв шүү

  • 202.55.188.82
    2022/10/14

    Зөв өө.Танд амжилт хүсье.Ирээдүй үр хүүхдэдээ шударга нийгэмийг үлдээе.

    Хариулах
  • 202.9.40.83
    2022/10/14

    Тэр ҮЭ гээд б\гаа нөхөд чинь юу яриад б\наа Ёс зүйгүй эмч нарыг ил гаргаж хэлж болохгүй гэнэ үү Энэ нөхөдын үйлдэл чинь тэр 350 саятай холбогдож гарч ирээд б\гаа нь ойлгомжтой л б\на Эмч нарын дунд б\даг бүх булай ингэж цэгцэнд оруулахгүй бол хэцүү бугшмал зүйл б\даг нь үнэн шүү

    Хариулах
  • 202.55.188.97
    2022/10/14

    Ийм түмний төлөө үйлчлэх дээд зэргийн ухамсартай шударга эмч ховор шүү Баярлалаа таньд амжилт хүсье! Та хаана ч газардахгүй....

    Хариулах
  • 202.126.89.124
    2022/10/14

    Шударга ажилладаг хүн олон дайсантай болдог нь үнэн шүү! Энэ эмч ажилдаа сэтгэл зүрхээ зориулж ажилладаг хүн шүү! Би олон жил хамт ажиллаж ирсэн. Хэлмэгдэлт болж бн. Харамсалтай.

    Хариулах
  • 202.126.89.77
    2022/10/14

    Цэвүүн цаг иржээ. Бүх тохироо бүрдсэн байна. Үүнийг өөрчлөх л хэрэгтэй. Тэмцэж байж амжилтанд хүрдэг. Танд амжилт хүсье.

    Хариулах
  • 59.153.113.169
    2022/10/14

    Төрийн албанд, шударга, чадварлаг боловсон хүчин ажиллах орон зайгүй, эмгэнэлтэй цаг үе иржээ. Төр засгийг үндсээр нь зайлуулж, улс орон, ард иргэдээ аврахгүй бол мөхлийн ирмэгт ирчихсэний илрэл.!!!

    Хариулах
  • 66.181.160.80
    2022/10/14

    Таньд амжилт хүсье

    Хариулах
  • 103.26.195.128
    2022/10/14

    Одоо ч тэгээд ганц хүн тэмцээд тэмцээд амжилт олно гэж бараг худлаа байх өө 76 бүүр үндсээр нь өөрчилж байж тэгээд үндсэн хуулийг өөрчилж байж ер нь бүх системийг нь ор үндсээр нь өөрчилж байж бүх юм эхнээсээ эхэлж байж л цэвэрлэгдэх болно. Одоо байгаа энэ Монголын нийгэм үнэхээр новшийн нийгэм

    Хариулах
    • 192.82.67.140
      2022/10/15

      Санал нэг байна

  • 202.9.40.34
    2022/10/14

    Сайн эмч тэмцэх хэрэгтэй амжилт хүсье

    Хариулах
  • 106.102.11.35
    2022/10/13

    Амжилт хүсье. Шударга үнэний магнайд гялалзаж яваарай

    Хариулах
  • 96.241.237.47
    2022/10/13

    Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцэнэ гэж ардын сайхан үг бий.Энхцэцэг эмчдээ амжилт хүсье! Өргөө амаржих газрын үйл ажиллагаа,өнгө зүс,угтах үйлчилгээ нь Энхцэцэг эмч захирал болсноос хойш үйл ажиллагаа,өнгө зүс,угтах үйлчилгээнд шинэтгэл хийгдсэн шүү.Миний охин болон төрөл садангийн хүмүүс төрж ам бүл нэмж, баяр баяслаар дүүрэн хамт олонд нь талархалаа илэрхийлж байсан юм.

    Хариулах
  • 202.126.89.90
    2022/10/13

    Shaardlaga tawij hariutslagatai ajilsan hvniig ajilaas ni choloolchih yumaa

    Хариулах
  • 192.82.83.204
    2022/10/13

    Маш зөв амжилт

    Хариулах
  • 202.126.90.107
    2022/10/13

    Хувийн эмнэлэгтэй эмч нарыг улсын эмнэлэгт ажиллахыг хориглосон хууль гаргах хэрэгтэй 76

    Хариулах
  • 192.82.82.150
    2022/10/13

    Зөв шаардлага тавьсан байна

    Хариулах
  • 202.126.88.114
    2022/10/13

    Zo demjij bna

    Хариулах
  • 202.126.88.131
    2022/10/13

    Зөв зөв зөв дэмжиж бна

    Хариулах
  • 192.82.84.222
    2022/10/13

    ЯААНА ТӨР НЬ ДҮЛИЙ, ИЙМ БАЙХАД ИЙМ ХҮМҮҮС ЯААЖ АЖИЛ ЯВУУЛАХ ВЭ? МАФИУУД Л ДЭЭШЭЭ ШҮҮ ДЭЭ

    Хариулах
  • 66.181.161.111
    2022/10/13

    Ийм шударга үнэнч хүн үнэхээр хэрэгтэй бна аа

    Хариулах
  • 66.181.161.75
    2022/10/13

    Энэ бичсэн шиг хүмүүс эмнэлэг болгонд байгаа нь нууцгүй үнэн шат шатандаа л ийм байгаа эмнэлэгт таньдаг хүнгүй бол хэцүү хаанаасаа хаалгач гэдэг шиг асрагч таньлаг байхд хэрэг болдог уул нь тангараг өргөсөн эмч сувиоагч нар ажиллдаг шүү дээ хувийн эмнэлэгтээ эмч нарыг улсын эмнэлэгт ажиллуулах ёсгүй ашиг сонирхолын үөрчил үүсэнэ тэр битгий хэл эмийн сангуудтай холбоотой эсвэл өөрөа эмнэлэг эмийн сантай байдаг тэр эмнэлэг тэр эмийн санд байгаа гэж эмээ бичиж өгдөг ердөө л хүний зовлонгоор мөнгө хийдэг ингэж олсон мөнгө хоол болохгүй нь лавтай энэ эмч маш зөв ажиллаж байгаа юм байна эрх ашиг нь хөндөгдсөн хүмүүс эсэргүүцэх нь аргагүй яам нь ажлын зомисс гаргаад шударга шийдээсэй билээ дээ

    Хариулах
  • 150.129.142.105
    2022/10/13

    шударга хүмүүсийг үзэж чаддаггүй болсон энэ ардчилсан хэмээх нийгэмд амьдрах үнэхээр хэцүү дээ

    Хариулах
  • 202.126.90.37
    2022/10/13

    Зөв.Амжилт хүсье

    Хариулах
  • 103.212.118.253
    2022/10/13

    Зөв шүү.Ийм шударга хүмүүс байж л нийгэм маань хөгжинө шүү.баяр хүргэе.Амжилт

    Хариулах
  • 202.9.46.197
    2022/10/13

    Салбар бүр дээрхи идээ бээр арчаагүй байдлаасаа салахад жинхэнэ мужик шийдвэр гаргаад явж бгаа..эмнэлгийн менежёрд баяр хүргэе.

    Хариулах
  • 192.82.81.172
    2022/10/13

    Эмч нарынхаа цалинг нэм ээ. Шүүгч нар өндөр хангамжтай байж болоод байхад эмч нар яасан юм? Өндөр цалинтай хүнээс өндөр хариуцлага нэх. Энэ эмчийн мэдэгдлийг эсэргүүцээгүй шүү. Эмч нараас ажлын хариуцлагатай байхыг ямар ч нөхцөлд шаардах ёстой. Хүний амийг юугаар ч үнэлэх ёсгүй. Тэглээ гээд эмч, сувилагч, асрагч нар цалин муу байж хэрхэвч болохгүй.

    Хариулах
  • 66.181.183.184
    2022/10/13

    Мундаг байна хувийн эмнэлэгтээ орлогогүй болсон Үйлс мэтийн эмээ нар оролдож байгаа сайн эмч дэмжиж байна

    Хариулах
  • 66.181.161.12
    2022/10/13

    Ашгүй дээ, наана чинь Оюунгэрэл гээд зүүн талын байрандаа "3 Оюун-Эрдэнэ" гэдэг хувийн эмнэлэгтэй, аймаар эвгүй харьцаатай эмэгтэйчүүдийн эмч байдаг, түүнтэй ч бас тэмцсэн байх гэж найдъя.

    Хариулах
  • 64.119.24.189
    2022/10/13

    Шудрага эмч даргад баяр хүргэе. Хувийн эмнэлэгтэй бүх эмч нарыг улсын эмнэлэгт ажиллахгүй байх эрх зүйн орчинг сайдын тушаалаар, эсвэл хуулиар хориглох шаардлагатай байна шүү.

    Хариулах
  • 139.5.218.69
    2022/10/13

    Тиймээ өшөө авагчдын хийсэн матаасаар энэ хүн шалгагдаж байна. Гэвч шудрага үнэн гэж байдаг юм. Өнөөдрийн монголчууд хорвоогий хамгийн жудаггүй хүний үнэргүй хүн шаарууд болсон. Хамгийн наад захын жишээ энэ!!!.

    Хариулах
    • 43.242.243.18
      2022/10/14

      үнэн

  • 64.119.17.144
    2022/10/13

    эрх биш нэг ч гэсэн ийм эмч байх байлгүй.

    Хариулах
  • 188.33.224.198
    2022/10/13

    Амжилт хүсье .Одоо үед ийм үед шударга удирдагч маш ховордсон!!!!!Энэ эмнэлэг эртнээс мөнгөний л хүмүүс удирдаж ажиллаж ирсэн одоо цэвэрлэх нь зөв шүү!!!Эмчдээ амжилт хүсье

    Хариулах
  • 122.201.22.240
    2022/10/13

    Амжилт хүсье элдэв хов матаасанд л их өртөнө дөө

    Хариулах
  • 202.126.90.38
    2022/10/13

    ялангуяа эх нялхасын эмлэгт мөнгөгүй эх төрөх ямарч боломжгүй байдаг юм байна лээ шүү хэдэн эмч сувилагч нар нь хүнээс мөнгө хараад сурчихсан

    Хариулах
  • 192.82.72.221
    2022/10/13

    зөв хүний үйлдэл байгуулага дээр буруу хүний үйлдэл байгуулагын гадаа гэж энэ дээ сайн хүнийг гутаах амархан шудрага хүнийг харин тэгж чадахгүй шүү амжилт хувийн эмнэлэгтэй эмч нараа зайлуул тэгсэн цагт та улам ажлаа сайн хийх болно амжилт хүсье

    Хариулах
  • 192.82.90.147
    2022/10/13

    Аргагүй л Жав багшийн унаган шавь даа. Нөгөө мөнгөнийхоббитой эмч нар нь үхлээ

    Хариулах
  • 66.181.161.127
    2022/10/13

    Зөв бодолтой энэ эмчид амжилт хүсьe

    Хариулах
  • 202.21.113.146
    2022/10/13

    үнэхээр энэ хэлж байгаа дутагдлуудыг засчихвал монголын олон эхчүүд, гэр бүлд асар том тус болно, танд энэ үйлсдээ их амжилт гаргахыг хүсье

    Хариулах
  • 192.82.86.26
    2022/10/13

    Амжилт хүсье. Ийм хүмүүс л удирдах алба хаших ёстой. Даан ч харлуулах гэж тал талд оролдох нь хэцүү лд.

    Хариулах
  • 103.212.116.149
    2022/10/13

    Сайн эмч дарга байна. Ийм шударга хүний төлөө гэсэн эмч ажилтан олон байгаасай. Тэднийг дэмждэг урамшуулдаг хүч хөдөлмөрийг нь үнэн бодитоор үнэлдэг системийг бий болгоосой. Амжилт

    Хариулах
  • 192.82.85.21
    2022/10/13

    Болтугай болтугай ам ажлын зөрөөгүй л байхад л болно шүү наанаа шударга цаанаа.пялдаг байж л болохгүй шүү АМЖИЛТ.

    Хариулах
  • 202.72.240.53
    2022/10/13

    Төрийн албанд ийм л сэтгэлтэй хүн ажиллавал Монгол улс амархан хөгжинө. Эмчдээ амжилт хүсэе !

    Хариулах
  • 202.126.88.234
    2022/10/13

    Аль ч эмнэлэгт хувийн эмнэлэгтэй хүнийг ажилуулахгүй байдаг болчихвол

    Хариулах
  • 66.181.161.84
    2022/10/13

    Мундаг зарчимч ийм хүн л энэ салбарт туйлаас хэрэгтэй зөв шударга зүйл хийж бга хүнд бугшсан заваан юмнууд дандаа л саад болох нь ойлгомжтой бүү шантараарай ...амжилт хүсэж баяр хүргье ээ таньд

    Хариулах
  • 64.119.18.15
    2022/10/13

    amjilt husie

    Хариулах
  • 64.119.29.146
    2022/10/13

    зөв

    Хариулах
  • 202.9.47.148
    2022/10/13

    зөв. Ийм хүмүүс л хүнд суртал, авилгалыг арилгаж чадна.

    Хариулах
  • 66.181.161.76
    2022/10/13

    Зөв амжилт хүсье

    Хариулах
    • 192.82.72.31
      2022/10/13

      Ялзарсан,Ёс суратхуухаангүй хүмүүстэй ажиллах үнэнхээр хэцүү шдээ!!!