“Ланд-200” автомашины жолооч эсрэг урсгалд орж долоон автомашиныг мөргөж, 12 настай хүүхдийг гэмтээжээ

Moderator
2022/10/11

Энэ сарын 10-ны 18:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны хойд талын авто замд "Ланд-200" маркийн автомашины жолооч эсрэг урсгал руу орж долоон автомашиныг мөргөж, нийт найман автомашин холбогдсон зам тээврийн осол гарчээ

Уг ослын улмаас гарцаар зам хөндлөн гарч байсан 12 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн. Осолд өртсөн хүүхэд эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгаа бөгөөд хүүхдийн гэмтлийн зэргийг тогтоохоор шүүх эмнэлэгт үзүүлсэн.
Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа бөгөөд хэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Мөн осолд өртсөн жолооч болон тээврийн хэрэгсэлийн  хохирол, гэмтлийг тогтоохоор ажиллаж байгаа. Ташрамд өгүүлэхэд,  Осол гаргасан жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.145
    2022/10/12

    Eruul bish bhaa medrel muutai ym u eshuul mansruulah bodis hereglesen bha eruul masjin baroj yavsan hun ingehguie

    Хариулах
  • 66.181.178.115
    2022/10/12

    Хот дотор хурд тааруулж явахгүй бол тэгээд чадвар гэж чухал юм байна эрх биш хүний аминд хүрээгүй нь том аз юмдаа

    Хариулах
  • 66.181.191.189
    2022/10/11

    yg ervvl baisnuu

    Хариулах