2022 оны 10 сарын 07-09-ний өдрүүдэд “Мишээл Экспо” Олон улсын үзэсгэлэн худалдааны төвд 23 дахь жилдээ зохион байгуулагдсан “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2022” үзэсгэлэнд тус эмнэлэг өөрийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд энэ оноос эхлэн шинээр нэвтрүүлэн нутагшуулж буй тархины судсан дотуурх мэс засал, мэдрэлийн мэс засал, чих хамар хоолойн мэс засал, зүрхний мэс засал, зүрхний хэм алдагдлын суулгацын мэс засал зэрэг нийт 5 чиглэлийн 7 мэс заслын шинэ дэвшилтэт технологийг танилцуулж оролцоо.

Тус эмнэлэг энэ удаагийн “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2022” үзэсгэлэнгээс Мэдрэлийн мэс заслын үндэсний багийн хэмжээнд гадаадын зочин профессорын дэмжлэгтэйгээр нутагшуулж буй тархины саатай хүүхдүүдийн “Нугасны арын мэдрэлийн ёзоорыг сонгомолоор тайрах ризотоми мэс засал эмчилгээний технологи”-оороо “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарлаа.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2022” үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн 13 эмнэлэг, эмнэлгийн тоног, төхөөрөмжийн 14, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх 41, БНСУ-ын 11 байгууллага нийт 80 орчим байгууллага оролцож, эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн шинэ техник технологи, эмчилгээ, оношилгооны арга, аргачлалаа танилцуулсан.

Дашрамд дурдахад тус эмнэлэг нь Эрүүл мэндийн шилдэг технологи нэвтрүүлэгч байгууллагаар ийнхүү 5 дэх удаагаа шалгарч байна. Өмнө нь 2016, 2018, 2019, 2021 онуудад дараалан шалгарч байсан билээ

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна