"Өргөө" Амаржих Газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хамтарсан баг энэ сарын 09–ний өдөр Чингэлтэй дүүргийн 12-19 дүгээр хорооны алслагдсан өрхүүдийн 185 нярай, 123 эхэд үзлэг, оношлогоо хийж, тусламж үйлчилгээ үзүүлж ажиллажээ.

Үүнээс хүүхдийн тархины саа саажил үүсгэх эрсдэлтэй эмгэгүүдийг эрт илрүүлэх зорилгоор 85 нярайд зулайн хэт авиан оношилгоо хийснээс тархины цус харвалт 1, тархины уйланхайт өөрчлөлттэй 12 хүүхдийг илрүүлж, хяналт эмчилгээнд хамруулсан байна. Зүрхний хэт авиан оношилгоог 100 нярайд хийснээс зүрхний төрөлхийн гажигтай гурван нярайг илрүүлж, хяналтанд оруулжээ. Нийт 60 нярайд нярайн сувилагч асаргаа сувилгаа хийж, эцэг, эхчүүдэд “ИМЖ-ЭХ” аргын сургалт хийжээ.
Нярайгаа үзүүлэхээр ирсэн 123 эхэд эх барих эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, хэт авиан оношлогоо хийж шаарлагатай эхчүүдээс үтрээний арчдасийн шинжилгээ авч эмчилгээ зөвлөсөн ажээ.
“Эхчүүдийн төрсний дараах сэтгэлзүйн онцлог, дасан зохицол” сэдвийн хүрээнд нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө авах хүсэлтэй 32 үйлчлүүлэгчдэд төрсний дараах сэтгэл гутралын тест болон нойрны асуумж авч, үр дүнд суурилан сэтгэл зүйн зөвлөгөө өгчээ.Үүнээс
Сэтгэл гутралтай оношлогдсон эхчүүдийг дараагийн шатны тусламж үйлчилгээнд холбон зуучлаж ажиллажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна