“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК нь “Металлургичдын уулзалт-2022” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Олон жилийн турш удтал хүлээгдээд байсан уг үйл ажиллагаанд мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагууд болон зөвлөх, боловсон хүчнүүд оролцсон бөгөөд тэд "Монгол ган цогцолбор I" төслийн явцтай танилцаж хамтын ажиллагаа оролцоог нэмэгдүүлэх тал дээр зөвшилцөлд хүрчээ.
Дашрамд дурдахад уг төсөл хэрэгжихэд шаардлагатай байгаа 146 га газрыг тусгай хэрэгцээнд авахыг Засгийн газраас холбогдох байгууллагуудад үүрэг өгсөний дагуу Дархан-Уул аймгийн ИТХ-аар шийдвэрлэхээр болсон байна.
Төслийн ТЭЗҮ хийгдээд хяналтын шатандаа оржээ. Мөн төсөл хэрэгжихэд хамгийн шаардлагатай эрчим хүчийг дэд станц барьж шийдвэрлэхээр болсон гэв. Дэд станц болон цахилгаан дамжих агаарын шугамны ТЭЗҮ хийх санхүүжилтийг сангийн яам, Уул уурхайн яам шийдвэрлэсэн байна.
Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн удирдлагын эрх төрд шилжээд удаагүй байгаа ч богино хугацаанд бодитойгоор ахиц гарч байгаа нь энэ юм.
Төсөл хэрэгжсэнээр жилд 350.000 тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх гангийн үйлдвэрээс гадна, 643.000 тонн аргалжийн үйлдвэр, 400.000 тоннын хүчин чадалтай хорголжийн үйлдвэр, 200.000 тоннын хүчин чадалтай коксын үйлдвэрүүд ашиглалтанд орох ажээ.
Нийтдээ 1700 хүний ажлын байр бий болж, жил тутам 350 тэрбумаас дээш төгрөгийн нэмүү өртөгийг улсын төсөвт бий болгох төдийгүй Монголын хүнд үйлдвэрийн хөгжлийн тулгуур болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна